монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Европын түүх үзэсгэлэн Эрдэнэт хотод

ЕХ-ны ивээл дор чехийн алдарт график дизайнер, зураач Рэната Фүчиковагийн зурагнуудтай  “Европын түүх” үзэсгэлэн монголд хоёр дахь удаагаа Эрдэнэт хотод нээгдлээ.

Европын соёл, түүхийг өгүүлсэн уг үзэсгэлэн нь 2015 оны 1-р сарын 28-аас 2-р сарын 3-ны хооронд олон нийтэд нээлттэй байхаас гадна монгол болон англи хэл дээрх орчуулгатай өнгөт каталогийг ирсэн зочид, сурагчид болон багш нар европын түүхийн сурах бичиг болгон гэрлүүгээ эсвэл сургуульруугаа авч явж болох юм. Балар эртнээс Европын холбоо үүсэх хүртэлх европын түүхийг “зурган өгүүллэгээр” харуулсан байгаа. Түүнчлэн зурган өгүүллүүд нь хүмүүсийг тэдгээрийн тухай илүү сонирхолтой мэдээллийг олохын тулд интернет болон номнуудаас хайж, олсон мэдээллээ ихэвчлэн уйтгартай байдаг түүхийн хичээлээс арай өөрөөр өгөхөд хүргэдэг.

Galleries