монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2015 оноо Колятай үдлээ

Чехийн түүх кино дэлгэцнээ бэсрэг наадмын хүрээнд 2015 оны сүүлийн киногоо бид найруулагч Яан Свераакийн 1996 онд бүтээсэн, гадаад кино ангилалд Оскарын шагнал хүртсэн цор ганц чех киног гаргалаа.

Киног үзэхээр ирсэн чех, монгол,франц болон орос үзэгчдийг Чехсловак үеийн түүхэн зааг болсон 1989 оны 11-р сарын Ардчилсан хувьсал руу аваачсан билээ.  Кино нь хэл нэвтрэлцэж, ойлголцож чадахгүй хэрнээ бяцхан жаал хүүтэй дотноссон нэгэн хөгшин чех эрийн тухай гардаг бөгөөд төрөлх хотноо 1968 оноос хойш цэргийн дүрэмтийг дурамчхан өмсөх хотын иргэдийн тухай өгүүлдэг. Америкийн Кино Академийн шүүгч нар Коляа кинонд өндөр үнэлгээ өгөх тэр үед бид бүгд үнэндээ Чехсловак үеийн Ардчилсан Хувьсгалын удирдагч, ерөнхийлөгч асан Ваацлав Хавел-ыг хүндэтгэн үнэлсэн нь тэр байх хэмээн бодож байсан ч 2015 оны сүүлийн үзвэрийн үеэр Чехословак болон хуучин ЗХУ-ын албадсан "нөхөрсөг" зөвлөгөө, нийтлэг социалист "тор" Улсын иргэдэд зөвхөн эерэг, сөрөг үзэгдлүүдийг авчирч байгаагүйг өнөөдөр тухайн үеийг мартсан үзэгчиддээ кино маань  санууллаа.  Мөн өөрийн эрх чөлөөт бус орноос зугтах замыг цөхрөн хайж үүгээрээ оршин тогтнох байдал, ойр дотныхоо хүмүүсийг эрсдэлд оруулах асуудлуудыг кинонд харуулсан. Уг кинонд юуны өмнө хүн төрлөхтний харилцан хүндлэл ялдгыг харуулж, тэсгэм хүйтэн Улаанбаатар хот дахь манай жижиг кино зааланд бид бие биедээ 2016 ондоо сайн сайхныг хүсэн ерөөн оройг өндөрлөлөө.