монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: (@MZV)
Article notification Print Decrease font size Increase font size

Шикулка хөгжмийн сургуулийн албан ёсны нээлт

2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чехийн их дээд сургууль төгсөгчдийн нэг бөгөөд нэр хүндтэй мэргэжлийн төгөлдөр хуурч Ц. Цолмонгийн байгуулсан хүүхэд ба өсвөр насныханд чөлөөт цагаар нь  хөгжмийн боловсрол олгох зорилго бүхий шинэ хувийн мэргэжлийн бус хөгжмийн сургуулийн албан ёсны нээлт болов.

БНЧУ-ын Элчин сайдын яамны Зөвлөх бөгөөд Консул суралцагч хүүхдүүд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг дээр тоглон сонирхуулсан концерт бүхий нээлтийн ёслолд байлцсан юм. Тус хөгжмийн сургуульд төгөлдөр хуур, хийл, морин хуур, сонгодог бүжиг болон дуулаачийн хичээлийг заах юм. Одоогийн байдлаар Монголын боловсролын системд ирээдүйн мэргэжлийн урлагийнхан, уран бүтээлчдийг бэлтгэх хөгжмийн болон урлагийн сургууль байдаг хэдий ч БНЧУ-д байдаг систем шиг олон нийтэд зориулсан хөгжмийн боловсрол олгох сүлжээ байхгүй хэвээр байна. Иймд Цолмонгийн сургууль нь шинэ загварыг авчирч байгаа юм.   

“Шикулка” хэмээх нэр нь авьяастай, чадварлаг, ухаантай, хөөрхөн гэсэн утга бүхий “шиковны” хэмээх Чех үгнээс гаралтай бөгөөд тийм ч учраас бид ирээдүйд илүү баясгалантай, чадварлаг залуу Монгол хөгжимчдийг бэлтгэгдэн гарахыг харна гэж найдаж байна.

Хатагтай Ц. Цолмон өөрийн сурагчдын хамтаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тохиох гэж буй Чехийн Тусгаар Тогтнолын баярын өдөрт зориулан томоохон тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн тэрээр сурагчдаа 2016 оны 3 дугаар 13-20-ны өдрүүдэд БНЧУ-ын Пилзен хотод болох гэж буй Сметанагийн нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд оруулахаар бэлтгэх юм. Суралцагч хүүхдүүдэд урам зориг өгөх үүднээс уг арга хэмжээний зурагт хуудас тус сургуулийн ханан дээр өлгөөтэй байгаа нь ийм учиртай билээ.  

Galleries


Sikulka