монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Аном номын клуб Прагийн зохиолч Франз Кафкагийн романыг танилцууллаа

Уран зохиолд дурлагсдын албан бус цугларалт нь хэд хэдэн сурагчид, оюутнууд болон залуучуудын санаачилгаар саяхан Улаанбаатар хотод бий болсон бөгөөд клубынхээ дараа дараагийн сонирхогчдыг facebook-ээр дамжуулан олсон байна. Ийм ч учираас тус клубт – одоогоор – ихэвчлэн залуу уншигчид байдаг бөгөөд тэдний ихэнх нь дунд сургуулийн сурагчид мөн их, дээд сургуулийн оюутнууд байдаг. Клубын Facebook хаяг нь: https.//www.facebook.com/ANOMbookclub.  

Цугларалтын санаачилагчдын нэг болох Улаанбаатар хотын их сургуулийн төгсөгч Оюунзулын сайн бодон, бэлдсэн хөтлөлийн ачаар клубын уулзалт улам алдаршиж байгаа. Клубын гишүүд долоо хоногт нэг удаа уулздаг бөгөөд клубын байр нь тэдэнд улам л багадсаар байгаа. Гишүүдийн нэг нь сонгосон уран зохиолын зохиогчийн намтарыг бусаддаа танилцуулснаар цугларалтаа эхлүүлдэг. Үргэлжлүүлэн хөтлөгч нь чадварлагаар мөн сонирхолтой, өргөн цар хүрээний хэлэлцүүлэг бий болгодог бөгөөд хүрэлцэн ирсэн бараг хүн бүр өөрийн бодлоо нэмж хуваалцдаг юм. Түүнчлэн тэд тухайн бүтээл болон зохиогчийн талаарх өөрийн үзэл бодлоо хэлэхээс гадна өөрт төрсөн гүн сэтгэгдэл болон сэтгэл хөдлөлөө ч бусадтайгаа ихэвчлэн хуваалцдаг юм.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын (тэмдэглэл: түүний мэргэжил нь англи хэл судлаач мөн орчуулагч) “сонгодог” 50 зохиолын жагсаалтаас тэд мөн санаа аван унших зохиолоо сонгодог юм. Энэхүү жагсаалтанд Кафкагийн “Шүүх ажиллагаа” багтдаг бөгөөд тухайн зохиолоос гадна Кафкагийн “Хувирал” ч монголын зах зээлд байдаг.

2015 оны 5-р сарын 27-ны клубын 7 дахь уулзалтын сонгосон сэдвийн ачаар БНЧУ-ын Элчин сайдын яамны  зөвлөх оролцсон юм. “Шүүх ажиллагаа” романыг уншихад хүнд, завсарлан унших шаардлагатай байсны зэрэгцээ тодорхойгүй, гунигтай орон зай, цаг хугацааг өгүүлсэн зохиолын дотоод, хуурмаг, нууцлаг хүч тэдний сэтгэлийг татаж байсныг хэлэлцүүлэгт оролцогчид (тухайн үдэш хамгийн их хүмүүс цугларсан) хэлсэн юм. Ямар ч шалтгаангүйгээр тэдний уур уцаар, харамслыг төрүүлж байсан – гол дүрийн баатрыг аажим аажимаар дарлан доромжилсноор эцэст нь өчүүхэн ч эсэргүүцэлгүйгээр үхлийн шийтгэлийг хүлээхэд хүргэдэг.  Харамсалтай нь өнөөгийн монголд ч энэхүү сэдэв нь илт хоосон үзэл баримтлал байсангүй.

Элчин сайдын яамны төлөөлөгч монголын залуучууд чехийн уран зохиолыг ч сонирхож байгаад, ялангуяа уран тод, хачин жигтэй, бодит байдалд тулгуурлагдсан, уншихад хүнд, сэтгэл зүйн романыг сонгосныг үнэлсэн юм. Хүрэлцэн ирсэн хүмүүст Бүгд Найрамдах Чех Улсад, ялангуяа түүний төрөлх хот болох Прагад төдийгүй гадаадын жуулчид мөн уншигчдын дунд ч түүний онцгой бүтээл түүнчлэн Ф. Кафка өөрөө  хэрхэн алдартай байдаг талаар танилцуулсан юм.  

Тус клубын уншигчид ирээдүйн Элчин сайдын яамтай  хамтран ажиллах саналыг баяртайгаар хүлээж авсан юм. Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамтай хамтран гаргасан National Times News сэтгүүлийн дээжээс хэд хэдэн ширхэгийг хүлээн авсан бөгөөд тус сэтгүүлд Ф. Кафкагийн амьдрал болон бүтээлийн талаарх мэдээллийг мөн тусгасан юм. Дараагийн нэг хэлэлцүүлэг нь чехийн зохиолч Ярослав Хашекийн – Эрэлхэг цэрэг Швейк бүтээлд зориулагдах бөгөөд Элчин сайдын яамны “Чехийн түүх кино дэлгэцнээ” бэсрэг наадмын ачаар монгол хадмал орчуулгатай тухайн бүтээлийн киноны хуулбарыг дурсгасан юм.

Galleries