монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

116-р сургуулийн Шинэ жилийн баяр ба шангал гардуулах ёслол

2015 оны 12-р сарын 18-ны өдөр Элчин сайд хатагтай Ивана Гроллова уламжлал ёсоор Харааны бэрхшээлтэй Хүүхдүүдийн 116-р сургуулийн Шинэ жилийн баяр дээр зочлохын дашрамд  энэ жилийн “Баяр баясал бэлэглэх” дүрслэх урлагийн тэмцээний монгол ялагч Э. Түмэндэлгэр сурагчид шагналыг гардуулан өглөө. 

116-р сургуулийн сурагч оюутнууд Чех Улсын Злын хотод болдог Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн тэмцээнд хатагтай А. Гаядүүшкова сенатын идэвхиэр хэд хэдэн удаа оролцож байна. Илгээсэн бүтээлүүдийг шүүгчдээс гадна энэ жил 55 жилийн ойгоо тэмдэглэсэн Злын хотын кино наадмын нийт үзэгчид давхар шүүсэн билээ.         

Шинэ жилийн баярын үеэр Түмэндэлгэр шагналаа гардан авах завгүй байлаа. Учир нь сургуулийн хамт олонтойгоо үзэгчдээр дүүрсэн, чимсэн зааланд олон олон номер тоглолтуудыг тавьж байсан юм.    

Хэдхэн жилийн өмнө дүрсгүй бяцхан сурагчид байсан хүүхдүүд энэ жил хөгжмийн зэмсэг гарамгай эзэмшсэн тоглолт тавьж, шүлэг уншиж бүжиглэж, жүжиглэж мөн дуулж байлаа. Найрсаг уур амьсгал, харилцан туслалцаа, амжилтын баяр хөөр нь тухайн өдрийн хамгийн сайхан бэлгүүдийн нэг байлаа. Уг бэлгийг өвлийн өвгөн, ивээн тэтгэч нар биш харин хүүхдүүд өөрсдөө эргэн тойрондох багш, сурган хүмүүжүүлэгч, гэр бүл болон садан төрөлдөө тарааж байгаа билээ. Тэдний ахиц дэвшил, зүтгэл, өөртөө итгэх итгэл болоод өмнө нь сурч байсан одоо оюутан болсон хүүхдийн ирээдүйн төлөвлөгөөний талаар тэдэнтэй ярилцах нь энэ жилийн шинэ жилээр авч болох хамгийн сайхан бэлэг байлаа. Мөн түүнчлэн өмнөх жилүүдэд 116-р сургуультай хамтран ажиллаж, баяр дээр хүрэлцэн ирж тоглолт таьж, төсөл хэрэгжүүлж байсан чехийн хамт олоноос монгол найзууддаа илгээж буй өөрсдийн хуурцагаа дурсгал болгон үлдээж буй Прагийн Ярослав Еэжэкийн нэрэмжит харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжмийн сургуулийн сурагчидад давхар давхар  шинэ жилийн мэнд хүргэж байна.    

Ирэх ондоо 116-р сургууль нь бидний зүгээс олгосон Брейл үсгийн бичгийн машины ачаар энэ жил монгол хэл рүү хөрвүүлэгдсэн Мирослав Бобекийн “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” хошин найруулалтай номыг олшруулах боломжтой болж байгаа юм.  

Galleries


116