монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн Байт Харваачид Дэлхийн оюутны аварга шалгаруулах 11 –р тэмцээнд оролцлоо

2016 оны 6-р сарын 1-5 хооронд Улаанбаатар хотноо Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Байт харвааны  11 дүгээр тэмцээнд дэлхийн нийт 24 бүс нутгийн орнуудаас залуу харваачид оролцохоор хуран цуглараад байгаа билээ.

Бүгд Найрамдах Чех Улсаас Мартин Ванек, Индржишка Ванечкова, Михал Хлахүлэк, Вийт Вэйражка нарын нийт 4 тамирчин оролцхоор ирсэн.  Манай залуучууд Монгол улсад анх удаагаа ирж байгаа бөгөөд өөрийн Байт Харваагаар зуун жил танигдсан уг нутгийн түүх, соёлыг нүдээрээ үзэж ихээхэн сонирхож байгаа бизээ.  

Нээлтийн арга хэмжээ 6-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Төв Цэнгэлдэх Хүрээлэнд Олон улсын Оюутны спортын холбоо, FISU болон Монголын оюутны спортын холбооны ивээл дор зохион байгуулагдан гол VIP зочдоор Монгол Улсын Шадар Сайд Ц. Оюунбаатар, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С. Ламбаа болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П. Цагаан нар хүрэлцэн ирж таалан үзсэн юм. БНЧУ-ын ЭСЯ-аас Консулын хэлтсийн ажилчид төлөөлөн оролцож, чехийн залуу тамирчиддаа бидний өмнөөс спортын өндөр амжилтыг хүсэхийн зэрэгцээ Монгол улсын талаар олон сайхан дурсамжуудтай буцахыг ерөөв.       

Энэ долоо хоногт Улаанбаатар хотноо байгаа бүх сонирхогчиддоо Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зочлон очиж манай залуу тамирчидыг дэмжээрэй хэмээн уриалмаар байна

Galleries


archery 2016