монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатар хотноо болж буй Чех-францын соёлын сар

Олон улсын франц хэлтэн орнуудын байгууллага “Фракофони” нь албан ёсоор франц хэлтэй эсвэл франц оронтой соёл, улс төр, эдийн засаг зэрэг чиглэлээр харилцаа холбоотой ажиглагч орнуудыг нэгтгэж соёлыг таниулан түгээх зорилготой байгууллага юм. 

Тус байгууллага нь Монгол улсад олон жил үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа билээ. Бүгд Найрамдах Чех улс нь Франкофонид ажиглагч орноор багтдаг. Тиймээс ч Монгол-Францын төв, БНЧУ-ын ЭСЯ-тай хамтран европын хоёр улсын харилцаа холбоо ба соёлын нөлөөг харуулсан үзэсгэлэн, цуврал лекц, яриа болон кино зэргийг толилуулж байгаа юм.    

Анх уг арга хэмжээг  өнгөрөгч оны 12-р сард зохион байгуулахаар товлосон байсан ч харамсалтай нь техникийн саатлын улмаас 2017 оны 1-р сар хүртэл хойшлогдсон. Ингэснээр сурагчийн амралт болон их сургуулиудын шалгалттай давхацсан явдал нь уг арга хэмжээг зохион байгуулахад сөргөөр нөлөөлсөн тал бий. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын Үндэсний Түүхийн Музейд болсон үзэсгэлэн, арга хэмжээнд хэд хэдэн сургуулийн олон арван сонирхогч, франц хэл судалдаг сургуулийн сурагчид, ихэвчлэн түүх, соёл судалдаг оюутнууд,  чех, франц хэл судлаачид, мэргэжлийн орчуулагч болон бүх насны олон зочид хүрэлцэн ирсэн.    

Чех-Люксенбург гаралтай эзэн хаан 4-р Карлын мэндэлсний 700 жилийн ойг тохиолдуулан үзэсгэлэн дээр европын архитектурын готик хэв маяг, соёл болон бусад салбар болох улс төр цаашлаад Дундад зууны  Европ ба Ази, тэр дундаа Монголын талаарх лекцүүд тавигдсан. Дундад зууны уур амьсгал мөн тухайн үед Прага хотод Карлын гүүр, Староместский орлой болон Гэгээн Вийтийн сүм бий болж байх үеийг тодхон харуулсан компьютер графикаар бүтээсэн чехийн “Ямааны түүх” 3D киног монгол хадмал орчуулгатайгаар толилуулсан. Түүнчлэн орчин үеийн соёлын нөлөөг сонирхогч бүлэг хүмүүс дэлхий нийтэд франц гэдгээрээ алдаршсан чех гаралтай алдартнуудын талаарх лекц хэлэлцүүлэгт маш идэвхтэй өргөнөөр оролцсон. Шинэ Урлаг (Art Noveau- secese) буюу сисес урлагийн хэв маягтай Алфонс Мүшагийн бүтээл болон тухайн үеийн хэсгээс сонирхуулсан. Түүний дараа Франтишек Купкагийн амьдралын замнал ба бүтээлийн талаарх ярианы үеэр үзэгчид орфисм абстракт хэв маяг юунаас үүсэн бий болдог талаар төсөөллийг багагүй ойлгож, харж чадсан болов уу. Төгсгөлд нь чех гаралтай франц зохиолч Милан Кундерагийн талаар танилцуулсан юм. Түүний бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлсэн орчуулагчтай зохиолчийн бүтээл болон философийн талаар зөвхөн барууны европын уншигчид гэлтгүй (уг хэлэлцүүлэгт Монгол дахь Францын Элчин сайд, Монгол Францын төвийн захирал нар оролцсон) ази (одоогоор дийлэнх нь хятад уншигчид боловч удахгүй монгол уншигчидтай болох) үзэгч сонсогчидтой ярилцахад тун сонирхолтой байлаа. Тагтаа хэвлэлийн газар нь удахгүй 2017 оны хоёрдугаар эсвэл гуравдугаар сард түүхэндээ Монголд анх удаа Кундерагийн бүтээлүүдийн нэг болох “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг олон нийтэд хүргэх гэж байгаа билээ. Тус хэвлэлийн газрын өнгөрсөн жил Франтишек Купкагийн монгол хэл рүү хөрвүүлэн гаргасан “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном  нь европын утга зохиолыг ойртуулах төдийгүй өнөөгийн Монголын соёлд нэгэн чухал нээлт болоод зогсохгүй соёлын харилцаа, газарзүйн алслагдсан зай ба хэлэнд ойртож буйн илэрхийлэл болж байгаа юм.  

Уг лекц яриаг 60-аад оны чех шинжлэх ухааны зөгнөлт кино найруулагч Карел Земаны Францын дэлхийг байлдан дагуулсан гайхалтай роман туурвигч зохиолч Жүль Верний зохиолоос сэдэвлэн бүтээсэн домогт кинонуудаар үргэлжлүүлсэн юм. Монгол хадмал орчуулгын ачаар үзэгчид “Хулгайлагдсан агаарын бөмбөлөг”, “2 жилийн амралт”, “Аюултай бүтээл”, гайхалтай адал явдлаар дүүрэн “Сүүлт одон дээр” зэрэг кинонуудыг таалан соёрхсон юм.     

Үндэсний Түүхийн Музейд тавигдсан үзэсгэлэн нь 2017 оны 1-р сарын 4-14-ний өдөр хүртэл нээлттэй байх тул үзэж амжаагүй хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!  

 

Galleries


frankofonie