монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Олон улсын Хүүхдийн баяраар Балар эртний үе рүү аялсан нь

2017 оны 6-р сарын 2-ны өдөр Элчин сайдын яамны зөвлөх, Консул манай яамны ажилчдын гэр бүлийн бяцхан гишүүдэд Хүүхдийн баярыг тохиолдуулан томоохон баярын арга хэмжээ зохион байгуулсан билээ. Түүний дараагаар Карел Земаны найруулсан “Балар эртний үе рүү аялсан нь” киног толилууллаа. 

Киноогоороо бид хүүхдүүдэд бэлэг барьж, Улаанбаатар хот дахь манай чех-монгол нийт хамт олондоо хүүхэд насаа эргэн дурсах боломжийг олгосон юм. Зарим нэг бяцхан үзэгчид маань багагүй айсан хэдий ч өнөөгийн компьютэрийн кино эринд хагас зууны өмнө чехийн гайхалтай зураач Здэнка Бурианы зургаар суут найруулагч найруулж бүтээж чадсан адал явдлаар дүүрэн зураглалтай бүтээлийг хүлээн авч таалан соёрхосон юм.  

Энэ удаагийн киногоор Карел Земаны өөд болсны 25 жилийг тохиолдуулан монгол үзэгчид, найз нөхөд, оюутан сурагчид, шинжлэх ухаан болон түүх сонирхогчиддоо зориулан гаргасан түүний цувралуудын сүүлийнх байсан юм. “Балар эртний үе рүү аялсан нь”, “Сүүлт одон дээр”, “Хулгайлагдсан агаарын бөмбөлөг” гэх мэт дэлхийд танигдсан чехийн филозофи туужуудын зохиолч Жуль Вернэ (Jules Verne), Карел Чапек нарын бүтээлүүдээс сэдэвлэн бүтээсэн чадварлаг сод  кино бүтээлүүдээс чехийн соёлтой танлцаж, танин мэдэж, гүн утгыг нь ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна.       

Уг киноогоороо бид хичээлийн жил дуусахтай зэрэгцэн энэ зун үүрэгт ажлаа хүлээлгэн удахгүй явах элчин сайдтай салах ёс гүйцэтгэсэн юм. Нийт үзэгчиддээ өнөөдрийг хүртэлх үзүүлсэн дэмжлэг, туслалцаа болон оролцоод тань талархал илэрхийлж зуныг зугаатай сайхан өнгөрөөгөөд цаашид болох олон сонирхолтой хамтын арга хэмжээнүүд дээр удахгүй уулзах болтугай хэмээн хүсэн ерөөе өө!      

Galleries


cesta do pravěku