монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulaanbaatar
Article notification Print Decrease font size Increase font size

Прагийн амьтны хүрээлэнд шагнал гардууллаа

10-р сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо Пржэвальскийн адууг Монголд сэргээн нутагшуулж эхэлсний 25 жилийн ойг тохион бага хурал зохион байгуулагдлаа. Уг төсөлд Прагийн амьтны хүрээлэн томоохон хувь нэмэр оруулсан билээ.

Оройн баярын арга хэмжээний үеэр зэрлэг адууг сэргээн нутагшуулах төслийн хүрээнд Прагийн амьтны хүрээлэнгийн хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг нь үнэлэн Монголын Байгаль орчин аялал жуучлалын яам Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэкийг шагнасан юм. Тэрээр Пржэвальскийн адууг Прагийн амьтны хүрээлэн 85 жилийн турш маллаж байгаа бөгөөд Монгол улс руу нийт хорин долоо адууг нутагшуулснаа хэлсэн үгэндээ дурьдсан юм. Тээвэрлэлтээс гадна Прагийн амьтны хүрээлэн нь тусгай хамгаалалттай Говийн Б бүсийн байгаль хамгаалагчдын ажиллах орчин болон нөхцлийг сайжруулахад тусалж дэмжин, чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд ундны усны худаг гаргахад оролцсон юм. Мөн түүнчлэн БНЧУ-ын Цэргийн нисэх хүчинд зориулсан Байгаль орчны яамны нэрэмжит шагналыг БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский гардан авч, монголын байгаль орчны салбарт удаан хугацаанд хамтран ажиллаж буй чехийн субъектуудыг дурьдан цаашид Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ тахийг эргүүлэн нутагшуулах төслийг үргэлжлүүлэн идэвхтэй дэмжихээ амласан юм.

10-р сарын 1-ний Ням гарагт элчин сайдын өргөөнд Говийн А бүсийн хамгаалагчидтай уулзан Прагийн амьтны хүрээлэнгийн захирал тэдэнд мотоцикль бэлэг болгон гардуулан өгсөн юм.      

Galleries


ZOO Praha