монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulaanbaatar
Article notification Print Decrease font size Increase font size

Үндэсний баярт зориулсан хүлээн авалт

2017 оны 10-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Үндэсний баяраа тохиолдуулан уламжлалт арга хэмжээ зохион байгууллаа. Үүний дашрамд БНЧУ-аас Монгол Улсад суугаа шинэ Элчин сайд ноён Ийржи Бродскийд улс төрчид, бизнес эрхлэгчид, Чех улсад их дээд сургууль төгсөгчид болон нутгийн чех иргэд нийлсэн нийт хоёр зуу гаруй зочидтой танилцах боломж бий болсон юм.

Арга хэмжээний эхэнд Улаанбаатар хот дахь Хөгжим бүжгийн косерваторын гоцлол төгөлдөр хуурч хатагтай Тунсагийн Цолмон, хийлч хатагтай Золжаргалын Отгон нар чех, монголын төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

Элчин сайд Бродский нээлтийн үгэндээ Томаш Г. Масарик болон чехийн тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн легионеруудийн гавьяа зүтгэлийг дурсан 1989 оноос хойших манай улсын эхний Бүгд Найрамдах Улсын ардчиллын эрин үе нь тус гавьяа зүтгэлтэй уялдан явагдаж байгаа болохыг цохон тэмдэглэсэн юм. Мөн түүнчлэн БНЧУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, сонгуулийн дараах улс төрийн хөгжил болон сүүлийн үеийн  чех-монголын харилцааны түүхийн явцын талаар дурьдсан билээ. Тэдгээр нь чех компаниуд болон - чехийн их дээд сургуулиудад суралцаж байсан БНЧУ-ыг өөрийн хоёр дахь гэрээ хэмээн үздэг чехээр ярьдаг мянга мянган монгол иргэдийн - худалдааны идэвхтэй үйл ажиллагаан дээр тулгуурлан хөгжиж байгаа билээ.

 

Galleries


Fotografie recepce