монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulaanbaatar
Article notification Print Decrease font size Increase font size

Чех, Словакт их дээд сургууль төгсөгчидтэй хамт Үндэсний баяраа тэмдэглэсэн нь

2017 оны 10-р сарын 28-ны өдөр Чехословак улс тусгаар тогтносны 99 жилийн ойг тохиолдуулан Чех, Словакт их дээд сургууль төгсөгчдийн зохион байгуулсан баярын арга хэмжээ Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.  

Энэ жилийн уламжлалт уулзалтыг одоогоос яг гучин жилийн өмнө тухайн Чехословак улсад сурч эхэлж байсан 1987 оныхон зохион байгуулсан билээ. Хүрэлцэн ирсэн оролцогсдын дунд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский, ЭСЯ-ны төлөөллүүд, Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Бинеэгийн Давааням, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд асан Очирын Энхтөр, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй чехийн бизнес эрхлэгчид болон бусад зуу гаруй зочид хүрэлцэн ирсэн юм.

87 оны төгсөгчид гайхалтай, зугаатай сугалаат арга хэмжээг зохион байгуулж, хатагтай нар уг арга хэмжээнд зориулж тусгай үндэсний хувцас урлаж өмссөн байлаа. 

 

 

Galleries


Absolventský večer