монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Лувсаненгоны Батчимэг, 7 настай
Article notification Print Decrease font size Increase font size

Дүрслэх урлагийн Лидицэ үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол

Элчин сайдын Орлогч дарга Олдржих Заяычек 2017 оны 11-р сарын 20-ны өдөр 45 дахь удаагийн Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн ЛИДИЦЭ үзэсгэлэнд оролцсон монгол хүүхдүүдэд Хүндэт өргөмжил гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын дараагаар Ондржэе Трояны чехийн “Желари тосгон” уран сайхны киног толилуулаа.

Уг Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Лидицэ тосгонд амиа алдсан болон дэлхийн бусад олон дайны үеэр амиа алдсан гэм зэмгүй хүүхдүүдийн дурсгалд зориулан зохион байгуулагддаг билээ.  

2017 онд Монголоос “Аялал жуучлал” сэдэвтэй нийт 81 бүтээл БНЧУ-руу илгээгдэж өмнөх жилүүдийн адилаар дэлхийн арван мянган бүтээлүүд дундаас шалгарсан байна. Монголоос сонгогдсон хоёр бүтээлээр 7 настай Лувсаненгоны Батчимэг, 16 настай Баттөрийн Хүслэн нар шүүгчдээс Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнуулсан юм.

Шагнал гардуулах ёслол болон хөнгөн зуушны дараагаар Ондржэе Трояны 2003 онд найруулсан дэлхийн 2-р дайн, 1939 оны 11-р сарын 17-нд германы эзлэн түрэмгийлэгч нар чехийн их дээд сургуулиудыг хааснаар анагаахын сургуулиа төгсөх боломжгүй болсон Элишка гол дүрийн бүсгүйн тухай өгүүлэх “Желари тосгон” чех уран сайхныг толилууллаа.

Элчин сайдын орлогчийн дурьдснаар 2017 оны 11-р сарын 17-ны өдөр БНЧУ-ын иргэд чехийн их дээд сургуулиудыг албадан зогсоосны 88 жилийн ойг дурсан тэмдэглэхээс гадна БНЧУ-ын Хилэн хувьсал буюу Олон улсын оюутны өдөрийн 28 жилийн ойг тэмдэглэсэн юм.   

7 настай Батчимэг Хүндэт өргөмжлөлөө гардан авлаа

7 настай Батчимэг Хүндэт өргөмжлөлөө гардан авлаа

Элчин сайд Ийржи Бродский Баттөрийн Хүслэнд шагналыг гардуулав

Элчин сайд Ийржи Бродский Баттөрийн Хүслэнд шагналыг гардуулав