монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví ČR v Mongolsku
Article notification Print Decrease font size Increase font size

„Пийпл Ин Нийд“ ТББ үүсгэн байгуулагдсaны 25 жилийн ой

“Пийпл Ин Нийд” чехийн төрийн бус байгууллага 25 жилийнхээ ойг Улаанбаатар хот дахь Скай плазагийн байранд тэмдэглэлээ. 

Хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ байсан бөгөөд уг арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй ПиН байгууллагатай аливаа харилцаа холбоотой хүмүүсийн төлөөлөл  болох 60 гаруй зочид хүрэлцэн ирсэн байлаа.

Арга хэмжээг нээж ПиН орон нутгийн байнгын төлөөлөгчийн газрын захирал Марк Тассэ үг хэлэн үргэлжлүүлээд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ийржи Бродский үг хэллээ.      

Элчин сайд 25 жилийн ойн баярын нээлтийн үгэндээ тус байгууллагын үүсэл, эрхэм зорилго, ялангуяа хүмүүнлэгийн, хөгжлийн, боловсролын болон хүний эрхийн дэлхийд танигдсан үйл ажиллагаануудын талаар товч дурдсан юм. Түүний дараагаар ПиН-ын Монгол Улсын алслагдсан хэсэгт амьдарч буй малчид, орон нутгийн иргэдэд туслах гэх мэт амжилттай хэрэгжүүлсэн зарим төслүүдийг жишээлэн дурьдлаа. "Явуулын эмнэлэг” төслийн хэрэгжилт нийслэлээс алслагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулсан. Амжилттай хэрэгжсэн “Нэг дэлхий нэг сургууль” төслөөр дан ганц Монгол Улсад тулгамдаад зогсохгүй нийгмийн томоохон асуудлуудыг богино хэмжээний баримтат киногоор дамжуулан харуулсан. Хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл, эсвэл архидалт энэ бүх асуудлыг өнөөгийн үед шийдвэрлэхгүй орхигдуулж болохгүй зүйлс билээ. Боловсролын түвшинг дээшлүүлж, ШУТИС, ХААИС их дээд сургуулиудын хамтын ажиллагаа нь цаашдын тус салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Одоогийн БОАЖЯ-ны харъяа Ойн судалгаа, хөгжлийн төв болон бусад донорууд болох Германы хамтын ажиллагааны газар, НҮБ-ын ХХАА-н байгууллагатай хамтран Дархан-Уул аймагт  хоёр талын төсөл  хэрэгжүүлж  буй  Домогт Шарын гол компаний ойн талбайн  газрыг анх  ПиН-ийн хүмүүс  хэдэн жилийн өмнө олж мэдсэн билээ.  Энэхүү төсөл нь Монгол улсын ойн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ. ПиН байгууллага нь Монгол улсад байнга шахуу тохиолддог зудын үед  болон түүний хохирлыг арилгахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тал дээр чухал үүрэг гүйцэтгэдэг.

БНЧУ-ын ГХЯ жил бүр ПиН байгууллагад  хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр 5,4 сая еврогийн санхүүжилт олгодог. Эдгээр санхүүжилтийн тодорхой хувийг Монгол улсад зарцуулж үлдсэн хэсгийг нь тусламж нэн шаардлагатай байгаа орнуудад зарцуулдаг. Нийт олгогдсон төсвийг бид шаардлагатай газарт нь нүдээ олж  зарцуулсанд их баяртай байдаг.

Элчин сайдын нээлтийн үгийн дараагаар 25 жилийн түүхтэй БНЧУ болон дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ПиН ТББ-ын талаарх богино хэмжээний баримтат киног толилуулсан юм. Үргэлжлүүлээд МУ дахь ПиН ТББ-ын захирал Марк Тассэ МУ-д хэрэгжүүлсэн төслүүдийн талаар тодотгож ярьсан юм. Мөн түүнчлэн бусад төслийн удирдагч, орон нутгийн болон олон улсын байгууллагуудын түншүүддээ үг хэлэх боломж олгосон юм. Нийт илтгэлүүдийн дараа хүлээн авалт болсон юм.

Элчин сайд ойн баярын нээлтийн үг хэлэв

Элчин сайд ойн баярын нээлтийн үг хэлэв

Элчин сайд ПиН-ын захирал Марк Тассэ-н хамт

Элчин сайд ПиН-ын захирал Марк Тассэ-н хамт