монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Pavel Šusták
Article notification Print Decrease font size Increase font size

Чех, Словак улсад их, дээд сургууль төгсөгчид Үндэсний баяр тэмдэглэв

Чехословак Улс Тусгаар тогтносны зуун жилийн ойг Чех болон Словак улсад төгсөгчид Монгол Улсад онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн уламжлалт уулзалтыг энэ жил яг одоогоос 30 жилийн өмнө тухайн Чехословак Улсад 1988 онд их, дээд сургуульд элсэж байсан төгсөгчид Улаанбаатар хотын Их Монгол ресторанд зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн зочид дунд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский, Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Б. Давааням, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд асан О. Энхтөр, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй чехийн бизнес эрхлэгчид болон бусад зуун зуун зочид байлцав.

Элчин сайд Бродский Үндэсний баярын ач холбогдолыг онцолж түүндээ Бүгд Найрамдах Чех болон Словак Улс мөн дэлхий нийтээр уг ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийг дурьдан Үндэсний музейн барилгын нээлтийн талаар нээлтийн үг хэлэв. Мөн түүнчлэн чехийн засгийн газар монгол улсад зориулсан тэтгэлэгийн тоог хоёр дахин нэмснийг мэдэгдэж ингэснээр удахгүй монголын залуу төгсөгчдийн тоо нэмэгдэх болсонд баяртай байгаагаа мөн хэлэв.

88 оны элсэгчид сонирхолтой сугалаа явуулж, олон сайхан монгол хөгжимчдөөр уг оройг хөгжилдөөж чадсан юм.

Setkání letos pořádal ročník 1988

Setkání letos pořádal ročník 1988

Velvyslanec Brodský převzal soubor knih o mongolských panovnících, který pro knihovnu Velvyslanectví věnoval pan Lhagvadorj Ochirbat.

Velvyslanec Brodský převzal soubor knih o mongolských panovnících, který pro knihovnu Velvyslanectví věnoval pan Lhagvadorj Ochirbat.