
Дүрслэх урлагийн Лидицэ уралдааны ялагчид шагналыг гардуулав
15.11.2018 / 03:14 | Aktualizováno: 15.11.2018 / 04:27
11 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Олон Улсын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ уралдаанд оролцсон монгол оролцогчид шагналыг гардууллаа.
Энэ жилийн 46 дахь удаагийн уралдааны сэдэв нь “УС” байсан ба нийт 9 сургууль, хувиараа оролцогчдоос 61 бүтээл илгээгдсэн ба Налайх дүүргээс оролцсон 11 настай Мөнхдэлгэр овогтой Нямгэрэл охины бүтээл шалгарсан юм.
Элчин сайд Бродский 1942 онд Лидицэ тосгоныг галдан шатаасан аймшигт түүхийн талаар болон түүний дурсгалд зориулж жил бүр зохион байгуулагддаг уламжлалт Хүүхдийн дүрслэх урлагийн тэмцээний талаар тус тус дурсан онцоллоо. Бүтээл нь шалгарсан ялагч охинд БНЧУ-аас ирсэн Хүндэт өргөмжлөлийг гардуулан өгч түүнд баяр хүргэн Прагийн амьтны хүрээлэнгийн буддаг ном, харандаа болон торт, гарын бэлгийг дурсгасан юм.
47 дахь удаагийн уралдаанд оролцох сонирхолтой хүүхдүүд дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.