монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Turbat
Article notification Print Decrease font size Increase font size

Үндэсний баярт зориулсан хүлээн авалт

2018 оны 10-р сарын 25-ны Пүрэв гарагийн 18 цагт Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Чехословак Улс Тусгаар Тогтносны 100 жилийн ойн хүрээнд хүлээн авалт зохион байгууллаа.

Хүлээн авалтыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б. Жавхлангийн хамт чех-монголын харилцаа болон Чехословак Улс үүсэн байгуулагсны түүхийн тухай нээн үг хэлсэн билээ. Өнгөрсөн зууны дийлэнх хугацаанд Чех Улс ардчиллын улс байсан бөгөөд сүүлийн 68 жилийн туршид Монголчуудын дотны анд нөхөр байсан, байсаар ч байгааг үүгээрээ онцлон тэмдэглэв. 1989 оноос өмнө Чехословак улс нь Монголын худалдааны хоёр дахь түнш байсан бөгөөд Монголын гадаад худалдааны нийт 6% -ийг эзэлж байсан билээ. Мөн Чех улс нь 1990-ээд оноос хойш олон улсын форум болон хөгжлийн тусламж, худалдааны харилцааны салбарт ч дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

Элчин сайд Анхны Бүгд Найрамдах Улс үүсгэн байгуулагдсан тухай үзэсгэлэнг англи, монгол хэлээр нээгээд зогсохгүй 2018 оны 11-р сарын дундуур БНЧУ-ын Плзень хотод болох Олон Улсын Сметанагийн нэрэмжит төгөлдөр хуурын тэмцээнд Бедржих Смэтанагийн бүтээлүүдийг эгшиглүүлэх Монгол Улсын Консерватори болон Шикулка хөгжмийн сургалтын төвийн сурагчдыг танилцуулсан билээ.

Хүлээн авалтанд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн Нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Н. Наранбат, дипломат корпусын гишүүд, Чех болон Словакын иргэд, монголын Чех, Словакт их, дээд сургууль төгсөгчид болон монголын бизнес, соёлын хүрээний хоёр зуу гаруй хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Хүндэт зочдод зориулан хүлээн авалтын зоогийг Delicatessen-ний хамт олон бэлтгэж мөн чехийн шар айргийг Pilsner Urquell компани спонсорлов.

Элчин сайдын нээлтийн үг (DOCX, 20 KB)

БНЧУ-аас МУ-д суугаа Элчин сайд нээлтийн үеэр

БНЧУ-аас МУ-д суугаа Элчин сайд нээлтийн үеэр

МУ-ын Конзерватори болон Шикулка хөгжмийн сургуулийн сурагчид хүлээн авалтын үеэр дэлгэсэн үзэсгэлэнд зориулж Б. Сметанагийн бүтээлүүдээс эгшиглүүллээ.

МУ-ын Конзерватори болон Шикулка хөгжмийн сургуулийн сурагчид хүлээн авалтын үеэр дэлгэсэн үзэсгэлэнд зориулж Б. Сметанагийн бүтээлүүдээс эгшиглүүллээ.