монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Altan Khalis
Article notification Print Decrease font size Increase font size

Тусгаар тогтносны 100 жилийн хүрээнд Масарик киног толилууллаа

Date: 22.09.2018 19:00 - 21:00

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам дараагийн кино үдшийг 10 дугаар сарын 22-ны өдөр ICinema кинотеатрт толилууллаа. Чехословак улс Тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хотноо ирэх намар соёлын арга хэмжээний хүрээнд 2017 оны 2-р сард Берлинелийн кино наадмын гол хөтөлбөрийн нэг хэсэг болгон танилцуулсан, улмаар нийт 12 Чех арслан шагнал хүртсэн, Юлиа Шэвчикийн найруулсан “Масарик” киног гаргасан юм.
 

Уг кино нь 20-р зууны 30-аад оны сүүлээрх түүхэн үйл явдал болон тухайн үед Чехсловак улсаас Их Британи улсад Элчин сайдаар мөн дараагаар Гадаад хэргийн сайдаар ажилласан  эх орныхоо ирээдүйн төлөөх тэмцэгч Ян Масарикын талаар өгүүлдэг билээ.

Кино үдшийг нээн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский зочдод Чехословак Тусгаар тогтносны 100 жилийн ойн тэмдэглэлт хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, Ян Масарикын хувийн зан чанар болон түүхэн үйл явдал болох Мюнхений гэрээний талаар хөндөж үг хэлсэн юм.

Projev velvyslance (DOC, 29 KB)

Pozvánka (JPG, 94 KB)