монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Тусгаар Тогтносны 100 жилийн ой: ДБЭТ дахь Хүндэтгэлийн концерт

Чехословак Улс Тусгаар тогтносны 100 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский, Бүгд Найрамдах Словак Улсаас Бээжин хотод суугаа Элчин сайд Душан Бэллагийн хамт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт хүндэтгэлийн концерт зохион байгууллаа.

Уг үдшийн хүндэт зочноор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, дипломат корпусын гишүүд болон Чех, Словакт төгссөн монголчууд мөн чехийн иргэд гээд нийт 400 гаруй зочид хүрэлцэн ирж таалан соёрхсон юм.

Удирдаач Ц. Гансүх болон Монгол Улсын Төрийн шагналт, МУГЖ, Маестро Д. Сосорбарам нарын удирдлага доор Дуурийн симфони найрал хөгжимчид, монголын уран бүтээлчид Антонин Дворжак болон Бедржих Сметана, Карел Свободагийн Киноны хөгжмийн аяс зэрэг уран бүтээлүүдийг эгшиглүүлсэн билээ. Түүгээр зогсохгүй  хөтөлбөрт монголын хоёр чавхдаст үндэсний хөгжим Морин хуураар Антонин Дворжакын аялгууг гоцлож, словакын нэрт үлээвэр хөгжимчин /fujara/, ардын дуу түгээн дэлгэрүүлэгч Любомыр Пааричкагийн гоцлол гүйцэтгэлүүд багтсан билээ.

Концертийг Алтан Тариа, ФИНЕП, Бохемиа Миллер, Деконта, Пилзнер Үркүел болон ПроВокс Паблишинг байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз бичлэг болгон буулгасан.  

Элчин сайдын нээлтийн үг (DOC, 48 KB)

Концертийн хөтөлбөр:

  1. Төрийн дуулал
  2. Бэдржих Смэтана: Вишеград, Vyšehrad

  3. Антонин Дворжак: Славони бүжиг 72/7

  4. Любомыр Пааричка: Фуяара үлээвэр хөгжим, Хрохотскоу долиноу

  5. Бэдржих Смэтана: Влтава

  6. Монгол үндэсний хамтлаг Хөсөгтөн, Любомыр Пааричка: Цуур хөгжим, Ишёоу гаядуш до дединий

  7. Антонин Дворжак: Шинэ дэлхий симфони

  8. Морин хуурын гоцлол – Антонин Дворжакын Аялгуу

  9. Карел Свобода:  киноны хөгжмийн аяз

  10. Любомыр Пааричка: шүгэл, Чо са стало в новэ

  11. Антонин Дворжак: Русалка

 

Galleries


Koncert ve Státní opeře