монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам
Article notification Print Decrease font size Increase font size

Альфонс Мухагийн гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо

2018 оны 2-р сарын 8-ны өдөр Caffé Delicatessen-д дэлхийд танигдсан чехийн нэрт зураач, Чех Ар-Нуво урсгалын (Secese-шинэ урсгалын салхи) төлөөлөл Альфонс Мухагийн бүтээлүүдийн хуулбар гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ.

Үзэсгэлэнд гурван цуврал чимэглэлийн хавтангууд тавигдсан ба үүнд: Өдрийг дөрөв хуваасан цагуудын дүрслэл, Дөрвөн улирал, Дөрвөн урлаг бүтээлүүд Caffé Delicatessen-д 2018 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл дэглэгдэх юм.Үүний зэрэгцээ зочид маань XIX-р зууны 2-р хагас ба ХХ-р зууны Ар-Нуво өвөрмөц хэв маягаараа Дэлхийн хоёр дайны дундуур ардчилсан Чехословакаас Олон улсад танигдаж чадсан чехийн уран бүтээлчийн амьдрал болон түүний бүтээлүүдийн талаар товч мэдээлэл авч болох танилцуулга мөн байгаа юм.  

Үзэсгэлэнгий нээлтийн арга хэмжээ нь монголын Алтан Тариа болон Caffé Delicatessen байгууллагуудын дэмждэгтэйгээр зохион байгуулагдаж, арга хэмжээнд Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд, монголын урлагийн холбоо, дизайнер, зураачид мөн Чехословакт их, дээд сургууль төгсөгчдийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Элчин сайд Ийржи Бродскийн дэлхийд танигдсан чехийн зураачийн амьдрал болон бүтэлүүдийн талаарх богино нээлтийн үг хэлсний (хавсралтаас харах боломжтой) дараагаар монгол төгөлдөр хуурч төгөлдөр хуурын аялгуу эгшиглүүлсэн билээ. Үргэлжлүүлээд уригдсан зочид маань дэглэгдсэн үзэсгэлэнтэй танилцах боломж бий болсон юм. Уг соёлын арга хэмжээний тааламжтай уур амьсгалыг гайхалтай хөнгөн зууш, дарс бий болгосон юм. Хэдий Альфонс Мухагийн бүтээлүүдийн жишиг болгож цөөн бүтээлийг дэглсэн ч үүгээрээ хүрэлцэн ирсэн зочид мөн уг кафед 3-р сарын сүүл хүртэл тавигдах үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэх зочдыг БНЧУ-руу очиж чехийн Ар-Нуво урсгалын мастерийн эх бүтээлүүдийг үзэх хүслийг нэмэгдүүлэх болов уу хэмээн найдаж байна.    

Постер

Постер

Элчин сайд Ийржи Бродский Францын Элчин сайд хатагтай Элизабет Барсакын хамт

Элчин сайд Ийржи Бродский Францын Элчин сайд хатагтай Элизабет Барсакын хамт

 

Хүндэт зочид

Хүндэт зочид

Attachments

Элчин сайдын нээлтийн үг 27 KB DOC (Word document) Feb 12, 2018