монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Web
Article notification Print Decrease font size Increase font size

"Барын онол" уран сайхны киног толилууллаа

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 3-р сарын 22-ны Пүрэв гараг Скайплазагийн байранд дараагийн киногоо толилууллаа.  Хаврын анхны киноогоороо 2016 онд үзэгчдийг байлдан дагуулсан Ческий Льев “Český lev”-т 2 номинацит нэр дэвшигдсэн Радек Баягарын найруулсан Барын Онол киног сонгосон юм.

Киног нээж  Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ийржи Бродский үг хэлсэн бөгөөд цаашид чехийн кино өдөрлөгүүдээр орчин үеийн, шинэ бүтээлүүдийг үргэлжлүүлэн гаргахаа онцлон тэмдэглээд энэ жил тохиож буй Чехословак Улс Тусгаар тогтносны 100 жилийн ойтой уялдуулан хуучны шагналт шилдэг кинонуудыг толилуулхаа амласан юм.