монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: České televize
Article notification Print Decrease font size Increase font size

“Хөх Дэлхий” чехийн уран сайхны киног толилууллаа

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам Дэлхийн II-р дайн дууссаны 73 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь ICinema кинотеатртай хамтран 5-р сарын 12-ны Бямба гарагийн 16 цагт найруулагч Ян Свераакын чех нисгэгчид Их Британы нисэх хүчинд зүтгэж байсан баатарлаг үйл явдлыг эргэн дурссан “Хөх Дэлхий” чехийн уран сайхны киног толилууллаа.

“2001 оны шилдэг киногоор шалгарч Чехийн кино урлагийн дээд шагнал Чех арсланг нийт 4 төрөл найруулга, кино зураглал, дуу болон эвлүүлгээрээ хүртсэн ба Кино шүүмж, Варна хотод болон бусад фестивалуудын гол шагналуудыг хүртсэн кино юм.” хэмээн Элчин сайдын яамны Зөвлөх, Консул Вацлав Добеш хэлэв. Тэрээр үзэгчдэд кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой мэдээллийг хуваалцаж кино толиллуулж дууссаны дараагаар үзэгчдийн сэтгэгдэл болон бүтээлтэй холбоотой хэлэлцүүлэг, асуулт хариултаар энэ удаагийн арга хэмжээг төгсгөлөө.