монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

47 дахь удаагийн Олон Улсын Хүүхдийн Дүрслэх урлагийн үзэсгэлэн Лидице

Олон Улсын Хүүхдийн Дүрслэх урлагийн 47 дахь удаагийн Лидице 2019 үзэсгэлэнд оролцохыг нийт бяцхан хүүхдүүд ээ урьж байна. Сэдэв: ХИМИ, хүлээн авах сүүлийн хугацаа нь 2019 оны 2 дугаар сарын 15 өдөр болно.

Энэхүү үзэсгэлэн нь Чехийн Лидицэ тосгонд Герман нацистуудын гарт амь үрэгдсэн хүүхдүүдийн, мөн дайны үеэр амь үрэгдсэн бусад бүх хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулан 1967 оноос хойш зохиогдож байгаа юм. Уг Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн Лидице нь түүхэндээ олон улсын нэр хүндийг олсон ба Европ гэлтгүй дэлхий даяар хүүхдийн урлагийн хамгийн том бөгөөд хамгийн эртний үзэсгэлэнгүүдийн нэг болсон билээ. 2018 онд үзэсгэлэнд 79 орны 30 000 гаруй бүтээл бүртгэгдсэн юм. Тэрбээр Тамаре дахь Тамела сургуулиас бүтээл ирж улмаар шагнал хүртсэн байна. Баяр хүргэе!!

Зохион байгуулагчид

“Лидицэгийн Дурсгал” арга хэмжээ нь дараах байгууллагуудын ивээл дор явагддаг. Үүнд:  

·         БНЧУ-ын Соёлын яам

·         БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам

·         БНЧУ-ын Гадаад хэргийн яам

·         ЮНЕСКО-гийн Чехийн комисс

·         Чехийн төвүүд

 

47 дахь удаагийн уралпааны сэдэв нь ХИМИ ба 2019 онд Менделийн химийн злементүүдийн үелэх систем үүссэний 150 жилийн ой тохиож байгаа билээ.  Уралдаанд олон төрлийн урлагийн арга техник, анимацийн бүтээлүүдээр оролцох боломжтой. Үзэсгэлэнд зөвхөн 4-16 насны хүүхдүүд оролцож болно. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй оролцогчид нас харгалзахгүйгээр оролцож болно (бүтээлийн мэдээлэл хэсэгт “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн үгийг хөгжлийн бэрхшээлийн төрөл болон оролцогчийн насны хамтаар  оруулж өгнө үү).

Бүтээлүүдийг хүлээн авах сүүлийн хугацаа 2019 оны 2-р сарын 15

Дэлгэрэнгүй мэдээллийг Олон Улсын Хүүхдийн Дүрслэх урлагийн Лидице үзэсгэлэнгийн цахим хуудаснаас харах боломжтой.