монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví České republiky v Mongolsku
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатар хотноо Чехийн Хүүхэлдэйн урлагийн үзэсгэлэн нээгдлээ

2018 оны 3-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хот дахь Хүүхдийн Төв номын санд чех, монголын Хүүхэлдэйн урлагийг өгүүлсэн номын цуглуулга, зурагт хуудсуудаас бүрдсэн онцгой үзэсгэлэн нээгдлээ. 

 

Үзэсгэлэнг Прага хотын Урлагийн Академийн Театрын урлагийн факультетын Хүүхэлдэйн театрын найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн Бяруузаны Алтан-Очир зохион байгуулж байгаа юм. Чехийн их, дээд сургуулийн монгол төгсөгчдийн хамгийн идэвхтэй, чехээр чөлөөтэй ярьдаг түүний чех монголын харилцааны хөгжилд чехийн соёлыг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулсан хичээл зүтгэлийг нь үнэлж 2012 онд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны сайд Гратиас Агит (Gratias Agit) шагналаар шагнасан билээ. Ноён Алтан-Очир нь Монголын Хүүхэлдэйн Тееатрын найруулагч, Чех ба Словак сургууль төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал юм.  

Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас Элчин сайд Ийржи Бродский төлөөлөн оролцож нээлтийн үгэндээ БНЧУ-ын Хүүхэлдэйн урлагийн үүслийн талаар дурьдаж ноён Алтан-Очирт Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн мэнд хүргээд чех-монголын харилцаанд хувь нэмэрээ оруулсаар ирсэнд нь талархан мөн уг арга хэмжээг Чехословак Тусгаар тогтносны 100 жилийн ойг  тохион захион байгуулж байгаад нь гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.  

Ноён Алтан-Очир үзэсгэлэнгийнхээ нээлтэнд Соёлын яамны төлөөллөөс гадна түүний олон жилийн мэргэжлийн карьерээ хийх явцад түшиг тулгуур болсоор ирсэн урлагийн найз нөхдөө урьсан байлаа. Нээлтийн үеэр БНЧУ-д зохиогддог Коцианы олон улсын хийлийн тэмцээнд удахгүй багштайгаа явж оролцох хөгжим бүжгийн консерваторын эмэгтэй сурагчдын хийлийн аялгуу бас эгшиглэсэн юм.     

Уг үзэсгэлэнг Та бүхэн өргөнөөр хүрэлцэн очиж таалан соёрхохыг урьж байна. Үзэсгэлэн нь 3-р сарын 25-ны 10-16 цагийн хооронд нээлттэй байх юм.

Элчин сайд Ийржи Бродский ноён Алтан-Очирын хамт үзэсгэлэн дээр

Элчин сайд Ийржи Бродский ноён Алтан-Очирын хамт үзэсгэлэн дээр 

хүүхэлдэйнүүд

хүүхэлдэйнүүд

 

Монголын хөгжим бүжгийн консерваторын сурагчид

Монголын хөгжим бүжгийн консерваторын сурагчид