монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатар хотноо болох Европын өдөрлөг дэх Чехийн оролцоо

Date: 26.05.2019 10:00 - 18:00, Venue: Сүхбаатарын талбай, Улаанбаатар хот

2019 оны 5-р сарын 26-ны Ням гарагт Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд Европын өдөрлөгийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улс танилцуулга хийлээ
 

“Europe Square” нэр доорх тус соёлын арга хэмжээг Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Траян Христеа болон Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан нар нээсэн юм. Уг арга хэмжээнд Европын холбооны байнгын болон байнгын бус гишүүн орнуудын элч төлөөлөгчид оролцсон билээ.

Чехийн калиграфч Фүкс Карахович монголын уран бүтээлчтэй хамтран мөн 6-р сард Прагийн Quadriennale-д оролцох монголын урлагийханиай тайзан дээр өөрсдийн үзүүлбэрүүдээ тус тус үзүүлсэн юм. Мөн түүнчлэн шинээр байгуулагдсан Чехийн Бизнес Төв, Эмко, Ботаникус, Дэрмакол, Тэскома, Тонак болон Плзенский Праздроё зэрэг чех компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэхүү танилцуулгууд дунд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй чехийн төрийн бус байгууллага Харитас ЦЗ болон People in Need  нар оролцсон. Европын өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны төлөөлөн ажилладаг шенгений бусад 5 гишүүн орнуудаар зорчиход олгох Богино хугацааны шенгений виз болон тэдгээрийг хүлээн авдаг манай VFS, богино хугаацааны шенгений визийн төвийн булангаас визийн мэдээлэл авах боломжтой байсан юм.

galleries


Česko na Evropském dni v Ulánbátaru