монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Oldřich Zajíček
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатар хотноо Хилэн хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэлээ

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот дахь Бүгд Найрамадах Чех Улсын Элчин сайдын яам Чехословак улсын 1989 оны 11 сарын 17-ны түүхэн үйл явдал Хилэн хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд куратор Дана Киндровагийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж хүлээн авалт зохион байгууллаа.

Хүлээн авалтын нээлтийг Хэргийг түр хамаарагч ноён Олдржих Заяычек товчхон нээн 11 сарын 17-ны өдөр нь БНЧУ-ын Үндэсний баяр - “Эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийн өдөр” бөгөөд 1939 онд нацист дэглэмийн үед Чехийн их сургуулиуд хаагдсанаас хойш 80 жилийн, тоталитар дэглэмийн төгсгөл болсон Чехословак улсын "Хилэн хувьсгал"-аас хойших 30 жилийн ой тохиож байгааг тодотгон хэлсэн юм. Куратор Дана Киндровагийн 1988-1990 оны хоорондох үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон олон  нийтэд тэр бүрчлэн танигдаагүй гэрэл зургуудын скрининг нь бидний саяхны түүхэн чухал мөчүүдийг эргэн сануулсан юм. Үргэлжлүүлээд О. Заяычек гэргий Льюбомыра болон консул В. Добешийн хамт анх 1968 онд тухайн үеийн нэрт дуучин Марта Кубишовагийн Варшавын гэрээний цэргүүд Чехословакийг эзэлсэнээс хоёрхон хоногийн дараа дуулсан “Мартад зориулсан залбирал” дууг хамтран дуулсан билээ. Тус дууг дараагаар коммунист дэглэмээр хориглосон бөгөөд 1989 оны арваннэгдүгээр сар хүртэл дахин эгшиглээгүй юм.  “Мартад зориулсан залбирал” дууг БНЧУ-д их дээд сургууль төгссөн хатагтай Цолмон төгөлдөр хуур дээр дарав. Хүрэлцэн ирсэн зочид дунд Монгол Улсад ажиллаж, амьдарч буй Чех болон Словак иргэд, Чехословакт их дээд сургууль төгсөгчид, Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчийн газруудын, Монгол Улсын яамдын, институтын болон байгууллагуудын төлөөллүүд байсан ба дээрх дууны үгийг чех, англи, монгол хэл дээр тараан хамт дуулсан билээ.

Хүлээн авалтаар Чех шар айраг Пилснер Урквелл, Прага дахь Вацлавын талбайд гаргадаг шарсан Прага колбаса, Улаанбаатарт хот дахь БНЧУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчдийн бэлтгэсэн хоол, чех хиаман бүтээгдэхүүн, Delicatessen-ээс сэндвич, стейкээр үйлчлэн сайхан уур амьсгал бүрдүүлсэн юм . Ивээн тэтгэгчид Алтан Тариа ХХК болон Delicatessen нарт талархсанаа илэрхийлье.

Galleries


30. výročí Sametové revoluce