монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Česká televize
Article notification Print Decrease font size Increase font size

Кахинья@95: Алтан могой загаснуу

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам И-Синема кинотеатртай хамтран чехийн зохиолч, найруулагч Карел Кахиньягийн хүрч амжаагүй 95 насны ойн хүрээнд зориулж 2019 оны 5-р сарын 11-ний Бямба гарагийн 16 цагаас Алтан могой загаснууд киног толилуулсан юм. 
 

Тус киног чехийн нэрт зохиолч, сэтгүүлч Ота Павелын 1974 оны “Загаснуудтай хэрхэн учирсан нь” түүхэн намтар номноос сэдэвлэн бүтээсэн юм. 1979 онд Прикс Италиа кино наадмаас Драм англилаас шагнал хүртсэн тус киноны гол дүрүүдэд чехийн нэрт жүжигчид болох Владимыр Мэншийк, Рүдолф Хрушийнский, Радослав Брзобохаты, Элишка Балзэрова, Лүдек Мунзар болон бусад тоглосон болно.

Киног чех дуу оруулгатайгаар монгол хадмал орчуулгатай толилуулна. Энэ жил Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нь Алтан Хальс кино наадмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн Бямба гараг бүрийн Dreamer´s Day –ээр И-Синемад монгол үзэгчиддээ зориулж үргэлжлүүлэн дахин гурван чех киног гаргах болно.