монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zoo Praha
Article notification Print Decrease font size Increase font size

Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд

Date: 01.10.2019 16:30 - 15.10.2019, Venue: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

2019 оны 10-р сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Сенатын дарга Ярослав Кубера тэргүүтэй албан ёсны айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо “Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.  
 

Үзэсгэлэнг Монгол улсын ардын жүжигчин Ч. Батсайхан морин хуурын аязаар, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын сайд Намсрайн Цэрэнбат, БНЧУ-ын  Парламентийн Сенатын дарга Ярослав Кубера болон үзэсгэлэнгийн гэрэл зургуудын зохиогч Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар тус тус нээн үг хэлсэн юм. Улаанбаатар хот дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд энэ сарын 15-ныг дуустал эх нутагтаа Төв Европоос эргэн ирсэн Пржевальский тахийн нийт 12 ширхэг том форматтай зургуудыг зочид маань үзэх боломжтой билээ. Уг гэрэл зургийн үзэсгэлэнгийн сэдэв нь Чехийн цэргийн хүчтэй хамтран энэ жил ес дэх удаагаа хэрэгжүүлж буй Прагийн Амьтны хүрээлэнгийн “Зэрлэг адууг сэргээн нутагшуулах” төсөл юм.

galleries


Kůň Převalského ve fotografiích ředitele Zoo Praha