монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чех-Словакт их дээд сургууль төгсөгчид Ондржэе Хэема ба түүний “Саметова”-тай үндэсний баяраа тэмдэглэлээ

Энэ жилийн монголын Чех ба Словакт их дээд сургууль төгсөгчдийн уулзалт Чехословак улс Тусгаар тогтносны 101 жилийн болон Хилэн хувьсалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж дуучин, хөгжмийн зохиолч, Шар нохой хамтлагийн гоцлол дуучин Ондржэе Хэемаг урин авчирсан билээ.
 

Тус ээлжит уулзалтыг 1989 онд элсэн орсон төгсөгчид зохион байгуулж тэдгээрийн урилгыг хүлээн авсан Ондржэе Хэема анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж монголын нэрт Гэндэндарамын Ганхүү ахлагчтай Шар айраг хамтлагтай хамтран өөрийн хамгийн алдартай Саметова дуунаас гадна олон бүтээлүүдээ сонордууллаа.

Арга хэмжээний эхэнд БНЧУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский нийт төгсөгчдөд хоёр улс хоорондын харилцаагаа тогтвортой байлгаж, өнөөг хүртэл хадгалж хөгжүүлж явдагт нь талархалаа илэрхийлэн үг хэлсэн юм. Мөн түүнчлэн таалал төгсөөд удаагүй чехийн нэрт дуучин Карел Готтод минутын хүндэтгэл үзүүлэн, Ондржэе Хэема Шар нохой, Карел Готт нарын  зохиосон “Шувууны аялгуу” хэмээх дууг хөтөлбөртөө багтаан тоголсон билээ.   

Энэ жилийн зохион байгуулагч 1989 оны элсэгчид

Энэ жилийн зохион байгуулагч 1989 оны элсэгчид