монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zastupitelský úřad
Article notification Print Decrease font size Increase font size

Коруна- Чех Монгол хэл-соёлын сургалтын төвийн нээлт

Улаанбаатар хотноо 2-р сарын 2-ны Бямба гарагийн 15 цагт монголын сонирхогчдод чех хэл судлах боломжийг бий болгох Коруна чех-монголын хэл, соёлын төв үүд хаалгаа нээсэн юм. Уг нээлтэнд  Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский хүрэлцэн очсон юм.

 

Коруна төвийг байгуулах санаачлагыг  Карлын их сургуулийн Боловсролын факультетийн монгол төгсөгч, чадварлаг төгөлдөр хуурч хатагтай Тунсагийн Цолмон гаргасан байна. Уг төслийг нь БНЧУ-ын ЭСЯам ихээхэн дэмжиж байгаа бөгөөд энэ нь зөвхөн хэлний сургалтуудаар зогсохгүй Монгол улсад чехийн өнөөгийн аж байдал, соёлын тухай мэдлэг мэдээллийг түгээж байх юм. Элчин сайд Бродский санаачлагчид хандаж: “ Коруна төв монгол улсаас ажиллах хүч авахаар зорьж буй чехийн компаниудтай холбоо тогтоон тэдгээрийг чех улс руу явахаасаа өмнө манай орны хэл, соёл, зан заншилтай анхан шатны хэмжээнд танилцах боломжийг бий болгох тал дээр хамтран ажиллах нь зүйтэй. Мөн түүнчлэн Коруна төвийг би чех хэл болон чехийн соёлыг сонирхогч монголчуудын цуглардаг таатай орчин байгаасай. Цаашдаа яамны зүгээс  хатагтай Цолмонтой зарим нэгэн соёлын арга хэмжээг хамтран хийхдээ баяртай байх болно” хэмээн хэлэв.

Коруна төв нь Их Монгол үйлчилгээний төвийн байранд байрлах бөгөөд чехийн Прэстиж хэлний сургуультай хамтран өглөө, оройн чех хэлний курсийн эхний семестрийг монгол улсад хоёрдахь семестрийг БНЧУ-д сургах боломжтой юм.

Элчин сайд Ийржи Бродскийн нээлтийн үг

Элчин сайд Ийржи Бродскийн нээлтийн үг

Их Монгол худалдааны төвд байрлах Коруны хэл, соёлын сургалтын төв

Их Монгол худалдааны төвд байрлах Коруны хэл, соёлын сургалтын төв

Коруна - Хэл, соёлын Сургалтын төв

Коруна - Хэл, соёлын Сургалтын төв