
Гал сөнөөгчдийн цэнгүүн киног толилууллаа
04.11.2019 / 02:45
Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам ИСинема кинотеатртай хамтран 2019 оны 11-р сарын 2-ны Бямба гарагийн 16 цагт Dreamers´ Day төслийн хүрээнд ах найруулагч, сценарист, жүжигчин Милош Форманы “Гал сөнөөгчдийн цэнгүүн” киног толилууллаа. Киног нээж БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский үг хэлсэн юм.
Найруулагч Форман нь шилдэг найруулагч төрлөөр Оскарын шагнал хоёр удаа, Алтан бөмбөрцөг гурван удаа, БАФТА шагналуудаар тус тус шагнагдсан юм. Кино нь чех дуу оруулгатайгаар монгол хадмал орчуулгатай гарсан.