монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Bishrelt
Article notification Print Decrease font size Increase font size

Үндэсний баярын хүлээн авалт

Date: 24.10.2019 19:00 - 21:00

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2019 оны 10-р сарын 24-ний Пүрэв гарагийн 19 цагт Скай Плаза компаний байранд уригдсан зочдод зориулан Чехословак Улсын Тусгаар тогтносны баярын хүрээнд уламжлалт хүлээн авалтаа зохион байгууллаа.

Хүлээн авалтыг чехийн талаас Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Мартин Смолек нээсэн ба энэ удаад чех болон монголын төрийн дууллыг Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин МУГЖ хатагтай Содноцэрэнгийн Мөнгөнцэцэг, төгөлдөр хуурч Тунсагийн Цолмонгийн хамт эгшиглүүлэн гүйцэтгэсэн болно. Мөн түүнчлэн энэ жилийн арваннэгдүгээр сард Үсти над Лубем хотод зохион байгуулагдах олон улсын тэмцээнд оролцох Монгол Улсын Консерватори болон Шикулка хөгжмийн сургуулийн сурагчид өөрсдийн оролцохоор бэлтгэж буй аязыг сонордуулсан юм. Хүлээн авалтын үеэр Хилэн хувьслын 30 жилийн ойд зориулсан куратор Дана Киндровагийн гэрэл зургийн үзэсгэлэн мөн дэлгэгдсэн билээ.

Хүлээн авалтын зоогийг Delicatessen бэлтгэсэн бөгөөд зочид маань Kostelecký uzeniny-ийн хиаман бүтээгдэхүүнүүдийг, Моравын дарс үйлдвэрлэгч Гэгээн Барбора болон Седлаакын дарс болон чехийн алдарт Pilsner Urquell шар айргийг тус тус амтлах боломжтой болжийг бий болгосон юм.

 

galleries


Státní recepce 2019