
Улаанбаатар хотноо чехийн Элчин сайдын дэмжлэгтэйгээр шинэ жааз клуб нээгдлээ
08.01.2019 / 04:43 | Aktualizováno: 09.01.2019 / 02:04
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский гэргийн хамт Улаанбаатар хотноо нээгдэж буй жааз клубт санхүүгийн хандив өгсөн юм. „The Fat Cat“ нэртэй уг клуб нь хотын төвд байрлах ба монголын залуу уран бүтээлчдийн санаачлагаар бий болсон юм. Магнолиан нэрээрээ алдаршсан хамтлагийн бүрээчин Хонгор Ганбат, гитарчин Дөлгөөн Баясгалан нар билээ.
Дээрх хөгжимчид тохиромжтой байр олж өөрсдийн санаагаа ойр дотны хэдэн арав найзууддаа хэлсэн байдаг. Чех улсын Элчин сайдыг хамарсан нийт 43 ивээн тэтгэгчдийн оруулсан хувь нэмрийг үндэслэн жааз клуб бий болж орон нутгийнхан, жуулчдын хувьд алдартай газар болж, гадаадын жазмен, жазрын төрлүүдийг танилцуулах тавцан болсон юм.
Клуб нь найз нөхөдтэйгээ амьд хөгжим сонсон суухад хамгийн таатай газраар зогсохгүй ер бусын сайхан уур амьсгалтай, нэгдүгээр зэрэглэлийн акустик хөгжимтэй бөгөөд лхагва гарагаас ням гараг хүртэл үйлчлүүлэгч, сонирхогчдоор тасардаггүй. 2019 ондоо тэрбээр Чех саксофонист Здэнька Томанкаг урих мөн бусад чехийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсч байгаа билээ. Элчин сайд үүнд: “Монгол бол олон авъяаслаг хөгжимчидтэй сайхан орон бөгөөд тэд Fat Cat-д өөрсдийн үндэс сууриа тавьж байгаа билээ.” хэмээн хэлсэн юм.
Клубыг хотын төвөөс Веранда рестораны хажуухнаас олох ба Жамъангүний гудамж 5-1-т байрладаг, Tripadvisor сервер нээгдсэнийх нь дараа удалгүй Монгол улсын нийслэлд шөнийн цагаар сэрүүн байдаг газруудын нэгт оруулсан байна.