
Ян Палахын өөрийгөө золиосолсны 50 жилийн ой
21.01.2019 / 06:37 | Aktualizováno: 22.01.2019 / 02:57
Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам ИСинема кинотеатртай хамтран Ян Палахын 50 жилийн ойн хүрээнд Агниесшка Голланд-ын найруулсан Шатаж буй бут киноны Монгол дахь нээлтийг хийсэн юм. Кинотеатрын зааланд дэлгэгдсэн Прагийн Хавар 1968 үзэсгэлэн болон киног нээж Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский үг хэлсэн билээ.
Монгол хадмал орчуулгатай гаргасан уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд бодит дүрүүдээс бүтсэн юм. Киноны үйл явдал нь 1969 онд Варшавын гэрээний цэргийн хүч Чехословакийг эзлэх гэсэн түрэмгийллийн эсрэг эсэргүүцсэн оюутан Ян Палахын сэтгэл догдлуулсан үйлдлүүд дээр төвлөрсөн юм.