
Здэнек Томанек Fat Cat Жазз Клубт
13.09.2019 / 02:32 | Aktualizováno: 13.09.2019 / 02:41
2019 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хот дахь Fat Cat Жаз Клубтэй хамтран чехийн саксофончин Здэнек Томанекийн гурван үдшийн тоглолт болж өндөрлөлөө.
Тус Жаз Клуб үүсгэн байгуулагдсанаас хойшхи нэг жилийн ойгоо тохиолдуулан Здэнек Томанек, Монголын жазз хамтлагийн Bluescoopers нар Жон Колтрейн, Дьюк Эллингтон, Жо Хендерсон, Уэйн Штертер болон бусад хүмүүсийн хамгийн алдартай жазз хөгжмийн зохиолуудыг эгшиглүүллээ.
Здэнек Томанек нь Хрудим хотод төрсөн бөгөөд 8 наснаасаа тус хотынхоо урлагийн бага сургуульд явж эхэлсэн байна. Бага наснаасаа эхлэн тухайн орон нутгийн хэд хэдэн хамтлагт болон mомоохон хамтлагуудад тоглосоор ирсэн. Дунд сургуулиа (xудалдааны академи) дүүргэсний дараа Прага хотын Ярослав Ежекийн нэрэмжит консерваторт суралцаж төгссөн. Прага хотод сурч байх үедээ Echoes Quartet, Actual Tendencies, Les Gars D´en Bas, Crescent Quartet гэх мэтийн нэр бүхий хамтлагууд болон бусад хамтлагт тоглодог байсан. Мөн түүнчлэн Милан Свободагийн Биг Байнд, Штепан Марковичийн Сакстет хамтлагуудад тоглож байжээ. Энэ жилийн 9 сараас эхлэн щвейцарийн Басилейн хөгжмийн академид суралцахаар болсон байна.