монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Alliance Francaise
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатарт хотноо зохион байгуулагдсан Франкофонийн өдрүүд дэх БНЧУ-ын оролцоо

Гуравдугаар сар бол яах аргагүй Улаанбаатар хотод “Франкофони” зохион байгуулагддаг уламжлалт сар билээ. Үүний хүрээнд Аллианс Франц байгууллага Олон улсын Франкофони байгууллагын гишүүд болох байнга оршин суудаг элчин сайдын яамдуудтай хамтран сонирхолтой соёлын болон боловсролын арга хэмжээг зохион байгууллаа. Түүнд мөн 1999 онд ажиглагч орноор элсэн орсон БНЧУ ч оролцсон юм.  
 

Франкофонийн өдрүүдийн 22 дахь удаагийн хөтөлбөрийг оролцогч орнуудын элчин сайдууд, Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, Аллианс Франц байгууллагын захирал нар 2021 оны 3 сарын 12-ны өдөр нээн эхлүүлсэн ба 3 сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд хоол хийх хөтөбөрийн хүрээнд францын ахлах тогооч Матю Роукуерийн хамт чехийн уламжлалт төмсний бингийн болон кайзершмаррн (эзэн хааны омлет) хэмээх амттангийн жорыг танилцуулсан билээ. 

3 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам гадаадын оюутнуудад санал болгож буй Чехийн их дээд сургуулиуд болон тэдгээрийн сургалтын хөтөлбөрийн онлайн танилцуулгыг зохион байгуулав. Монгол оролцогчид шууд дамжуулалтыг сонирхож байсан тул бид танилцуулгыг доор хавсаргасан болно.

Attachments

prezentace VŠ 6 MB PDF (Adobe Acrobat document) Mar 29, 2021