монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: EU Delegation to Mongolia
Article notification Print Decrease font size Increase font size

Бүгд Найрамдах Чех Улс Европын цахим кино наадамд

2020 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 18-ны хооронд Европын цахим кино наадам Монгол улсад зохион байгуулагдлаа. Уг наадмаар үзэгчид Европын холбооны гишүүн орнуудын бүтээлүүд болох арван таван киног ямар ч үед гэрээсээ тав тухтай үзэх боломжтой болсон юм.
 

Тус наадамд Бүгд Найрамдах Чех Улсыг гурван киноогоор төлөөлөн оролцсон юм. Үүнд: Өвлийн ялаа (2018), Үндсэн хууль (2016) болон Гарц (2017). Эхний кино нь 2019 онд нийт зургаан Чехийн арслан шагналыг шилдэг найруулга, кино, дэлгэцийн бүтээлийн төрлөөр шагнагдсан.  Үндсэн хууль киноны Хорватын найруулагч, Прага хотын ФАМУ их сургуулийн төгсөгч Ражко Грлик нь 2016 онд Монреальд болсон WFF наадамд Гран при шагнал хүртэж байсан. Гурав дахь киноны найруулагч, Кошицын уугуул, ФАМУ-гийн төгсөгч Гиорги Кристоф нь зөвхөн оюутны киногоороо нэрд гарсан төдийгүй Каннын Олон улсын 70-р киноны наадамд Гарц гэх уран сайхны киногоороо нэрээ мөнхөлсөн ба "Шилдэг дуулга" тэмцээнд нэр дэвшсэнээрээ алдартай.

Өвлийн ялаа- Хорон, өөртэй итгэлтэй Мара ба этгээд ер бусын Хедус нар машинаар хөлдүү нутагт аялахаар гардаг. Учир нь Мара удахгүй 15 нас хүрч байгаа. Өвөл ч гэсэн гүнгэнэх ялаануудын өсвөр насны нөхөрлөл ба юу гэдгийг үл мэдэх ч мэдэрхийг хүсэх үл эсэргүүцэм хүслийн тухай, тус үйл явц цагдаагийн газарт дуусах хүртэлх түүхийг өгүүлнэ.

Үндсэн хууль-Хорон, өөртэй итгэлтэй Мара ба этгээд ер бусын Хедус нар машинаар хөлдүү нутагт аялахаар гардаг. Учир нь Мара удахгүй 15 нас хүрч байгаа. Өвөл ч гэсэн гүнгэнэх ялаануудын өсвөр насны нөхөрлөл ба юу гэдгийг үл мэдэх ч мэдэрхийг хүсэх үл эсэргүүцэм хүслийн тухай, тус үйл явц цагдаагийн газарт дуусах хүртэлх түүхийг өгүүлнэ.

Гарц-Агостон тавин нас хүрсэн гэр бүлтэй нэгэн бөгөөд ажил олж, том загас барих мөрөөдлөө биелүүлэхээр Зүүн Европыг зорьдог. Тэрээр салхинд туугдан Балтын тэнгист хүрч ирэх ба давснаас өөр юу ч үгүй үлджээ. Аялал нь түүнийг илүү хачин жигтэй үйл явдлуудад татаж эцэст нь найрсаг эмэгтэй, Орос найрсаг бус эрмэлзэлтэй танил, гунигтай чихгүй чихмэл туулайтай тааралдна. Давалгаа элсэн дээр тархах ба аажмаар ухарна.