монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Gogo.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Чех-Монголын харилцааны 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам тухайн үеийн Чехословак Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи далан жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн дэлгэлээ. 

Хар, цагаан гэрэл зургууд нь 1963 онд Чехословак улс Дархан хотод цементийн үйлдвэр барих ажилд оролцож байгаагаар эхэлж байна. 

Гурван жилийн дараа Чехийн геологичид, Монгол болон Оросын мэргэжил нэгтнүүдийн хамт Эрдэнэтийн зэсийн чухал орд нээн илрүүлэхэд оролцож, Улаанбаатар хот дахь 1-р эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлж байх үеийн гэрэл зургууд араас нь дурайна. 

Мөн Чехословакийн тусламжтайгаар 1971 онд Улаанбаатар хотын арьс шир боловсруулах үйлдвэр  баригджээ. Чехийн Ява мотоциклийг тухайн үед Монголд сайн мэддэг байсан бөгөөд Чехийн Хэвлэлийн агентлаг 1970-аад онд монголын хөдөө нутагт өвс хадаж байх үеэр тус зургийг мотоцикльтой нь буулгасан юм.

Мэдээж албан ёсны айлчлалуудын гэрэл зургууд ч үзэсгэлэнд багтжээ. Тэдгээрээс Ерөнхийлөгч Густав Хусаакын 1973 онд хийсэн айлчлал, тэр үед Улаанбаатар хотод чехийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гутлын үйлдвэр ажиллаж байгаа үеийн гэрэл зургийг дурдаж болно. 1980-аад онд Шкода Плзений цахилгаан техникийн заводод Монголд зориулан дөрвөн генератор үйлдвэрлэж байхыг харуулсан зураг ч байна. 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Ийржи Бродский гэрэл зургийн дийлэнхийг 1996 оноос хойш Монгол Улс Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх улс байсан үед 1990 оноос хэрэгжиж эхэлсэн чухал төслүүдийн талаар өнгөтэйгээр давамгай харуулахыг зорьсон талаараа дурьдлаа. Түүнчлэн монгол оюутнуудын оролцож байсан 1989 оны “Хилэн хувьсгал”-ын гэрэл зураг байгаа ба тухайн үед Чехийн их, дээд сургуулиудад 20 мянга гаруй монгол оюутнууд суралцаж байсан цаг юм.

Ерөнхийлөгч Багабанди 1999 онд Прага хотод Ерөнхийлөгч Ваацлав Хавелтай уулзаж, элэг нэгт монголчууддаа зориулан олон арга хэмжээ зохион байгуулсны нэгэнд нь Чехийн хамгийн алдартай аялагч Мирослав Зикмунд оролцсон юм. 2006 онд Ерөнхийлөгч Ваацлав Клаус гэргийн хамт Монгол Улсад айлчилсан үеийн нэг зураг нь Тэрэлжид хийсэн айлчлалыг харуулжээ. .

2011 оноос хойш Прага хотын амьтны хүрээлэн Европын амьтны хүрээлэнгүүдээс зэрлэг тахь адууг Монгол Улс руу сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлж байгаа тул үзэсгэлэнд гурван гэрэл зураг багтсан юм. Үүнд, 2019 онд Пржевальский тахийн 4 гүү ачсан чехийн цэргийн КАСА онгоц Булган сумын нисэх буудалд газардсан нь, Булган сумын нисэх буудлаас Тахийн тал руу хүрэх зам болон тахийг унаган нутагт нь гаргаж байгаа зэрэг юм.

Дараагийн гэрэл зурагт Чехийн ойчид Шарын голд 4 жилийн хугацаатай “Монгол орны болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хэрхэн хэрэгжүүлсэн тухай харуулав. Элчин сайдын яамнаас бизнесийн  талбараас Чехийн Хаанзаа компаний Монгол улсад анхны мембранан ус цэвэрлэх байгууламжийг Оюу толгойн уурхайд байгуулсан, Эрдэнэ хотод орчин үеийн орон сууц барьж буй Чехийн Финеп компаний болон Алтан Тариа компаний өнгөрсөн жилээс Монголд импортолж эхэлсэн дэлхийд алдартай Чехийн шар айраг Пилснер Уркүэлл нарын төслийг онцлон дэлгэжээ

Гэрэл зургийн үзэсгэлэн Элчин сайдын яам одоогоос жилийн өмнө Сүхбаатарын талбайд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Прага хотын дурсгалт газрууд болох Карлын гүүр, Гэгээн Витийн сүмийг мөсөн баримлаар сүндэрлүүлсэн тухай гэрэл зургаар төгссөн байлаа.

Элчингийн гудамж дагуу Скай Плаза Бизнес Центрийн хашаан дээр дэлгэсэн энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь 2020 оныг дуустал хүн бүрт нээлттэй байх болно.