монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Hana Brodská
Article notification Print Decrease font size Increase font size

Улаанбаатар хот дахь Прагийн дурсгалт байгууламжуудын мөсөн хөшөөний нээлт

Монгол улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 12 сарын 16-ны өдөр чех-монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг Улаанбаатар хотын төв талбай дээр Карлын гүүр болон Гэгээн Вит, Ваацлав, Войтех нарын сүмийн мөсөн хөшөөний баримлыг гэрэлтүүлэн нээснээр эхлүүллээ.

Тэдгээр хөшөөний зохиогч нь баримлын урлагт бараг хориод жилийг зориулж байгаа өнгөрсөн жилийн Якутскт болсон мөсөн болон цасан хөшөөний олон улсын уралдаанд нэгдүгээр байрын шагнал хүртсэн монголын олны танил уран бүтээлч Цэрэндашийн Батмөнх юм.  5 гишүүн бүхий багийн хамтаар тус хөшөөнүүдийг хоёр долоо хоногт урласан байна.  Хөшөөг сийлсэн  мөс нь  Улаанбаатар хотын зах буюу Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт орших хиймэл нуурынх бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын төвд монголын Цагаан сарын баяр хүртэл сүндэрлэх буюу хоёр сарын сүүлийн долоо хоног хүртэл үзэх боломжтой юм.

Монгол Улсад суугаа  БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский нээлтэн дээр хэлсэн үгэндээ Прагийн энэхүү хоёр гол байгууламжийн түүхийг дурьдаж байв. Ойг санан дурсахдаа зөвхөн дипломатуудаар хязгаарлахгүйгээр чехийн технологи, киноны бүтээлүүд, жазз хөгжмийн үзэгдлүүд, гудамжны урлагийн уран бүтээлчид, спортыг таниулахад чиглэгдсэн олон арга хэмжээнүүдийг монголын олон нийтийн хүртээл болгох нь  элчин сайдын яамны амбиц хэмээн цохон тэмдэглэж байлаа. Мөн түүнчлэн Карлын гүүрний хөшөөний хоёр талд байрлуулсан 70 жилийн ойн логог монголын загвар зохион бүтээгч хатагтай Пүрвээгийн Сэргэлэн зохиосон болохыг сануулж, мөсөн хөшөө босгох төсөл нь чех монголын харилцаанд хувь нэмэр оруулан үйл ажиллагаагаа явуулдаг чехийн Хаанзаа болон Агроферт компаниудын хандивын ачаар хэрэгжих болсныг  мэдэгдэв.

Хөшөөг гэрэлтүүлэн нээх ёслолын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын захирагчийн орлогч Батсуурийн Отгонсүх, Гадаад харилцааны яамны зочид, монголын компаниудын төлөөлөгчид, чехийн их сургуулиудын төгсөгчид тус тус оролцлоо. Прагийн түүхийн дурсгалт хөшөөнүүд нь монголын хэвлэл мэдээллийнхэн болон эргэн тойронд нь явж буй хүмүүсийн сонирхлыг ихээхэн татах болно. Тийм ч учраас барималч маань гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ зургаа авахуулах боломжтой хүүхдэд зориулсан зул сарын мөсөн гацуурыг хажууд нь суух тусгай суудлын хамт бүтээжээ.

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамт олон, монголын сийлбэрч болон Хотын захиргааны төлөөлөл     Гэгээн Витын сүм

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамт олон, монголын сийлбэрч болон Хотын захиргааны төлөөлөл
Katedrála sv. Víta Гэгээн Витын сүм