монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чех, Словакын их, дээд сургуулийг төгссөн монгол төгсөгчид БНЧУ-ын Үндэсний баярыг тэмдэглэв

2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Их Монгол ресторанд Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний баярыг уламжлал ёсоор БНЧУ-ын Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Словак Улсын Өргөмжит консул, 1980 болон 1990 оны элсэгчид хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд тогтмол гэргийн хамт оролцдог /энэ жил дөрөв дэх удаагаа/Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Ян Масарыкийн дурсан нээлтийн үг хэлэн 30 жилийн турш төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй мөн Чех улсын нэрийг сайнаар Монголд түгээж, Чех-Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ноён Биниеэгийн Даваанямд Ян Масарыкийн дурсгалын медалийг гардуулсан юм.

Энэхүү баярт анх удаа Словак улсын шинэ Өргөмжит консул ноён Төдөвдоржийн Мөнхзул оролцсон бөгөөд төгсөгчид Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн шинэ дасгалжуулагч Растислав Божикийг урьсан юм. Энэ жилийн баярын баялаг хөтөлбөрт Прага хотын Эдийн засгийн их сургуулийн төгсөгч, Айзам хамтлагийн дуучин ноён Энхболд хамтлагийн хамт Чехийн Олимп хамтлагийн олонд танигдсан дуунуудыг эгшиглүүллээ.

Б. Даваанямд Ян Масарыкийн дурсгалын медалийг гардуулав

Б. Даваанямд Ян Масарыкийн дурсгалын медалийг гардуулав 

Монгол төгсөгчид

Монгол төгсөгчид