
Олон Улсын Дүрслэх урлагийн Лидицэ 2020 уралдааны шагналыг гардуулав
17.12.2020 / 02:20 | Aktualizováno: 23.12.2020 / 03:49
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский 48 дахь удаагийн Олон Улсын Дүрслэх урлагийн Лидицэ 2020 уралдаанд “Байгаль” сэдвээр өөрийн бүтээлээр оролцсон Улаанбаатар хотын Монгени Цогцолбор сургуулийн 8 настай сурагч Даваанямын Амин-Эрдэнэд хүндэт өргөмжлөл гардууллаа.
Энэ удаагийн уралдаанд 78 орноос нийт 1617 бие даагч болон сургууль оролцож нийт 22 216 бүтээлээ илгээсэн байна. Монгол Улсаас 18 бүтээл илгээснээс 8 настай Амин-Эрдэнэ цорын ганц ялагч болсон юм.
Шагналыг ялагчийн эцэг эх болон түүний дүүгийн хамт Элчин сайдын яамны байранд гардуулсан юм. Элчин сайд жил бүр тус уралдаанд оролцдог Монголын сургуулиудын оролцоог үнэлж, 49 дэх удаагийн уралдааны “Робот/хиймэл оюун ухаан” сэдвийн талаар танилцуулан мэдээлэв. Ялагчийн гэр бүлд жижиг бэлэг дурсгалын зүйл, түүний дотор Прециоса компаний тусгайлан бэлтгэн үйлдвэрлэсэн өнгийн харандааны цуглуулгыг дурсган Амин-Эрдэнийг цаашид ч зурах хүсэл эрмэлзлээ орхихгүй мөн ирээдүйд гэр бүлээрээ БНЧУ-д зочилно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
49 дэх уралдаанд оролцох хүсэлтэй хэн ч дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авах боломжтой.
https://www.mzv.cz/public/24/41/5f/4146420_2515072_vyzva_rocnik_49_cz.pdf