монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Ministry of Foreign Affairs of Mongolia
Article notification Print Decrease font size Increase font size

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд элчин сайд Гадаад харилцааны сайдад бараалхав

2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай уулзав.
 

Элчин сайд сайдад Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн захидлыг гардуулан өгөхийн зэрэгцээ дипломат харилцааны далан жилийн түүхийн гол мөчүүдийг эргэн дурсаж (тэдгээрийг Монголын хэвлэл мэдээллийхэнд зориулан бичсэн нийтлэлдээ багтаасан), Чех-Монголын харилцааны талаар зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээний тухай, ялангуяа дээд хэмжээний айлчлал, өнөөгийн худалдаа, хөрөнгө оруулалт мөн геологи, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй төслүүд, техникийн туслалцаа тус бүрийн талаар цохон тэмдэглэлээ.

Энэ оны эхний хоёр сард Чехээс Монгол Улс руу хийсэн экспортын хэмжээ 2019 оны тухайн үетэй харьцуулахад 26% -иар өссөн байна. Элчин сайд эрчим хүчний салбарт хийх Чех улсын хамгийн том хөрөнгө оруулалтыг (ухаалаг тоолуур үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр) дэмжин ажиллахыг хүссэн бөгөөд Expo Mongolia үзэсгэлэнгийн хүрээнд 2020 оны 10-р сарын эхээр Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран төлөвлөсөн БНЧУ-ын Худалдааны танхимын олон салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагааны мөн эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Чех үйлдвэрлэгчдийн айлчлалуудын талаар тус тус дурьдав. Тэрбээр эрчимт эмчилгээний тасаг буюу хөдөлгөөнт эрүүл ахуй-эпидемиологийн лаборатори болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэх чадвартай Чехийн компаниудаас ирүүлсэн саналыг агуулсан Эрүүл мэндийн сайдад илгээсэн захидлын хуулбарыг сайдад гардуулсан юм.

Уулзалтын үеэр Европын Холбооны хамтын ажиллагаа, гэрээний баримт бичгийг соёрхон батлах, консулын ажлын хөтөлбөр, энэ жилийн хөгжлийн хамтын ажиллагааны төслүүд зэрэг сэдвүүдээр мөн ярилцсан юм.