монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: idnes.cz
Article notification Print Decrease font size Increase font size

“Дээвэр дээр” уран сайхны кино толилууллаа

Date: 18.01.2020 16:00, Venue: ИСинема, Улсын Их Дэлгүүр, 5 давхар

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яам энэ оны эхний “Dreamer´s Day” Бямба гарагийн кино өдөрлөгийн хүрээнд Алтанхальстай хамтран ИСинема кинотеатрт  найруулагч, сценарист, жүжигчин Ийржи Маадлын “Дээвэр дээр” чех уран сайхны киног чех дуу оруулгатайгаар монгол хадмал орчуулгатай толилууллаа.   
 

Тус кино нь карьераа камерын урд, хойноос эхлүүлж буй найруулагч Ийржи Маадлын хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл билээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Чехийн хамгийн их эрэлттэй жүжигчдийн нэг болсон ба найруулгын чиглэлээр гараагаа эхэлсэн нь мөн түүнийг амжилтанд хүргэсэн юм. “Далайд гарцгаая” кино нь мянга гаруй үзэгчдийг байлдан дагуулж Чехийн кино шүүмжлэгчдийн 2015 оны шагнал гардуулах ёслолын үеэр RWE-ийн оны шагнал хүртсэн.