монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Česká Televize
Article notification Print Decrease font size Increase font size

“Зөгийн хөндий” уран сайхны киног толилууллаа

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагт Блакбокс кинотеатрт дараагийн кино өдөрлөгөө зохион байгууллаа. Энэ сарын эхний киногоор бид найруулагч Франтишек Влачилын 1967 оын бүтээл болох “Зөгийн хөндий”-г сонгон гаргасан юм.

Франтишек Влачилын түүхэн үйл явдал нь XIII зууны хоёрдугаар хагасын хатуу ширүүн бодит байдалд өрнөнө. Энэ нь загалмайтны дэг журамд албадан элсэх, чөлөөт амьдралын хүсэл эрмэлзлийн хоорондын зөрчлийг дүрсэлсэн болно. Фанатик баатар Армин фон Хайде (Ян Качер) оргон зайлж өөрийн төрөлх гэртээ ирж буй Чехийн тариачин гэр бүлийн удам болох анд нөхөр Ондржэеийг (Петр Чепек) хөөн дагана. Баатар түүнийг журам зөрчсөнд шийтгэхээр шийдэн, Ондржэеийн хуримын шөнө түүний сүйт бүсгүйн унтлагын өрөөнд орж үйл явдал цааш үргэлжилнэ.