монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Rentsendorj, Gamma Photo Studio
Article notification Print Decrease font size Increase font size

2020 оны Үндэсний баярын хүлээн авалт

Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2020 оны 10-р сарын 27-ны өдөр Чехословак Улсын Тусгаар тогтнолын баярын болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд уригдсан зочдод зориулан  уламжлалт хүлээн авалтаа зохион байгууллаа.
 

Хүлээн авалтыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Эчин сайд Ийржи Бродский, Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн хатагтай Бадарчийн Жаргалмаа  (нээлтийн үг (PDF, 407 KB)) нар нээсэн юм. Элчин сайд нээлтийн үгэндээ (PDF, 114 KB) Чех-Монголын харилцааны 70 жилийн түүхэн дэх чухал мөчүүдийг эргэн дурсаж, тусгаар тогтносон Чехословак улс байгуулагдсан тухай, Ерөнхийлөгч Масарыкийн үүрэг ролийн тухай болон шинээр байгуулагдсан ардчилсан төрийн төлөө дипломат ажилтан болж хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн түүний хүү Ян-ийн үүргийн талаар илүү дэлгэрэнгүй ярив. Чех улсын нэрийг түгээн дэлгэрүүлсний төлөө Чехийн элчин сайд нараар гардуулах дурсгалын медалийг Ян Масарыкийн нэрэмжит болгосон ба энэ жил Монгол Улсад хоёр орны харилцааны 70 жилийн ойг тохиолдуулан хэд хэдэн чухал хүнд Элчин сайд гардуулахаар болсон юм.

Чех, монголын төрийн дууллыг зургаан хөгжимчдөөс бүрдсэн Хөсөгтөн хамтлаг үндэсний хөгжмийн зэмсгээр эгшиглүүлэв. Мөн түүнчлэн 2021 оны 4 дүгээр сард Плзен хотод олон улсын тэмцээнд оролцох оролцогч, Монгол Улсын Консерватори болон Шикулка хөгжмийн сургуулийн сурагчид өөрсдийн бэлтгэж буй аязыг сонордууллаа. Үүний зэрэгцээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг ЭСЯ-ны байрны гадаа дэлгэгдсэн юм.

Хүлээн авалтын хоолыг Delicatessen бэлтгэсэн бөгөөд зочид маань Моравын дарс үйлдвэрлэгч Гэгээн Барбора болон Седлаакын дарс, чехийн алдарт Pilsner Urquell шар айргийг тус тус амталсан юм.

 

Galleries


Recepce ke státnímu svátku 2020