монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Рудольф Хрушинский - зуун жил

(This article expired 03.10.2020 / 16:00.)

Date: 03.10.2020 16:00 - 18:00, Venue: Блакбокс кинотеатр, Хасбаатарын гудамж, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот

Энэ оны аравдугаар сард Чехийн алдартай жүжигчдийн нэг Рудольф Хрушинскийн мэндэлсний зуун жилийн ой тохиох билээ. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам уг ойг тохиолдуулан Алтан Хальс холбоотой хамтран найруулагч Юурая Херзийн, гол дүрд Рудольф Хрушинский тоглосон “Шарил шатаагч” /1968 он/ киног 2020 оны 10-р сарын 3-ны 16 цагт Блакбокс кинотеатрт толилуулна.  
 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Рудольф Хрушинскийг дурсан богино нээлтийн үг хэлэх ба  чех кино соинрхогчид, элэг нэгтэн, Чех болон Словакт их дээд сургууль төгссөн монголчууд, оюутнууд Та бүхнийг Бямба гарагийн үдээс хойш хүрэлцэн ирж таалан соёрхохыг урьж байна. Киног монгол хадмал орчуулгатай толилуулах болно.

Өгүүллэгийн зохиолч Ладислав Фукс, Юрай Херзтэй хамтран найруулж, зураглаачаар Станислав Милота ажиллаж, туслах дүрүүдэд Власта Храмостова, Яна Стехнова, Илья Прахарж, Ийржи Лир, Мила Мислыкова, Владимир Меншик нар тогложээ. 1969 онд Херз найруулагчаар, Милота камераар FITESU Trilobit шагнал хүртсэн. Тэрбээр Соррентод болсон Чех, Словакийн кино наадамд "Мөнгөн сирена"- аар шагнуулжээ.