монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zástupitelský úřad Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад сууж байсан Элчин сайд нартай уулзав

Энэ жил тохиож буй Бүгд Найрамдах Чех улс, Монгол Улс хоороондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид 4-р сарын 25-нд цохон тэмдэглэх билээ.  Үүнтэй холбогдуулан Элчин сайд Ийржи Бродский өнгөрсөн гучин жилийн хугацаанд Чех улсад ажиллаж байсан Монгол Улсын Элчин сайд нарыг албан өдрийн зоогонд урьсан юм.  
 

Тус зоогонд Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар (2001-2006), Элчин сайд Очирын Энхтөр (2006-2009) болон Элчин сайд Дорждамбын Зүмбэрэллхам (2013-2017) нар байлцсан юм.

Элчин сайд Бродский Чех-Монголын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй хоёр орны нөхөрсөг харилцааг өнөөг хүртэл хадгалж ирсэн нийт дипломатуудынхаа ажлыг өндрөөр үнэлж, боловсрол, шинжлэх ухаан, геологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, арьс шир, гутал үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжил гэх мэт салбарыг хөгжүүлэхэд томоохон үүрэг хүлээсэн бусад дипломат ажилтнууд, төгсөгчид, геологичид, шинжээчдийн талаар мөн дурдав.

Мөн түүнчлэн Чех, Монголын өнөөгийн харилцаа, цаашдын хөгжлийн хэтийн төлөв, төлөвлөж буй бизнесийн болон хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар ярилцав. Элчин сайд 70 жилийн ойг тохиолдуулан Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зохион байгуулах соёлын арга хэмжээний төлөвлөгөөний талаар товч танилцуулав.