монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чех-Монгол ярианы ном хэвлэгдлээ

Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ тохиож байгаатай холбогдуулан Либерец хотын Техникийн их сургуулийн төгсөгчдийн нэг Дансрангийн Эрдэнэбаатар “Чех-Монгол ярианы ном" хэмээх шинэ хэвлэлийг Адмон хэвлэлийн газраар Улаанбаатар хотноо хэвлүүллээ.
 

Норовын Төмөрбаатар, Дансрангийн Барсбаатар болон Ягааны Цолмон нарын хамтран бэлтгэсэн уг номонд хамгийн их хэрэглэгддэг 300 нэр үг, 300 тэмдэг нэр, 200 дайвар үг болон үйл үг, 3000 гаруй өргөн хэрэглээний үгээс бүрдэнэ. Толь бичгээс гадна амьдралын янз бүрийн нөхцөл байдал, ажил мэргэжил, сургууль, гэр бүл, орон сууц, эрүүл мэнд, цаг агаар, дэлгүүр, аялал, худалдаа, бизнесийн захидал зэрэг 21 тодорхой бүлгийг багтаасан болно.

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский номын зохиогчидтой уулзан “Чехийн их дээд сургууль төгсөгчдийн болон Монгол Улсад суугаа Элчин сайд нарын өмнөөс Эрдэнэбаатар удирдагатай түүний хамт олонд уг номонд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтанд нь талархан хүндэтгэж байна. Чех улс нь одоогоор Европ дахь хамгийн их монголчуудтай орон бөгөөд Чех улсад амьдарч буй бүх монгол иргэд уг номыг үнэлэх бөгөөд энэ нь тэдэнд ашигтай байх болно гэдэгт би итгэж байна. Учир нь Чех хэллэгээр эрэмбэлэгдсэн тул Чехийн жуулчид болон хоёр хэлний үндсийг сурах хүсэлтэй бүх хүмүүст зориулагдсан юм.” хэмээлээ.

 

Номыг эндээс захиалах боломжтой.

 

Чех-Монгол дэлгэрэнгүй ярианы номны нүүр хавтас

Чех-Монгол дэлгэрэнгүй ярианы номны нүүр хавтас