монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Maya Sophie Stansbury
Article notification Print Decrease font size Increase font size

2021 оны Олон Улсын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ үзэсгэлэнд оролцохыг урьж байна

Зуун жилийн өмнө Чехийн зохиолч Карел Чапек Р.У.Р драмын жүжигтээ анх удаа робот гэдэг үгийг ашиглаж байжээ. Хиймэл ажилчдыг хэрхэн дуудах талаар бодож байгаад ах, зураач Йозеф Чапекаас зөвлөгөө авав. "Тэднийг роботууд гэж нэрлэ" гэж Йозеф Чапек шүдээ угааж байхдаа бувтнав. Тиймээс Славян хэлээр албадан хөдөлмөр эрхлүүлэх "робота" гэдэг үг дэлхий даяар танигдсан “робот” гэх үгийн үндэс суурь болжээ.

Өнөөдөр бидний амьдралд ширээн дээр, мөн халаасанд маань янз бүрийн цахилгаан хэрэгсэл илүү элбэг болсон энэ үед Карел Чапек ямар зохиол бичих байсан нь тун сонирхолтой байх байсан. Энэ хооронд роботууд янз бүрийн хэлбэртэй болж; тэд гэрт, үйлдвэрлэлийн үйл явцад болон анагаах ухаанд тусалж байгаа бөгөөд биднийг зарим талаар мухар гудамж руу хөтлөхгүй юу гэсэн асуулт урган гарч ирж байна.

Уралдааны сэдэв: Робот ба хиймэл оюун ухаан

Дэд сэдвүүд:

  • Роботын хийж чадах (чадахгүй) зүйл
  • Машин дотор
  • Р.У.Р.: Утга зохиол, кинонд гардаг роботууд
  • 2121 он
  • Хиймэл оюун ухааны хөгжил ба төрөл
  • Технологи ба ёс зүй
  • Дата
  • Нанороботууд

Бүтээлийн техник

  • Гар зураг, уран зураг
  • Сийлбэр
  • Холимог арга
  • Гэрэл зураг
  • Кино бичлэг/хүүхэлдэйн кино
  • Урлагийн объект (шавран, металл, модон, шилэн, сүлжмэл, цаасан)

Урлагийн арга хэмжээ, төслийн тухай гэрэл зургууд болон хамтад нь суурилуулах шаардлагатай багц бүтээлүүд уралдааны шаардлага хангахгүй.

Уралдааны нөхцөл:

  • Уралдаанд зөвхөн 4 – 16 насны хүүхэд оролцоно. Бие эрхтний согогтой оролцогчид насны хязгаарлалтгүйгээр тэмцээнд оролцох эрхтэй.
  • 2 хэмжээст бүтээлийн хавтангийн дээд хэмжээ – 70 х 50 см.
  • 3 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 100 х 70 х 40 см, дээд жин 10 кг.
  • Нэг оролцогч уралдаанд нэг хэлбэрээр (уран зураг, гар зураг, сийлбэр, холимог аргын, гэрэл зураг, кино бичлэг/хүүхэлдэйн кино, 3 хэмжээст объект) хамгийн ихдээ хоёр бүтээл ирүүлж болно. Харин өөр өөр хэлбэрээр хэд хэдэн бүтээл ирүүлэх боломжтой.
  • Гэрэл зураг сайн чанарын цаасан дээр хэвлэгдсэн байх.
  • Кино бичлэг – богино хэмжээний кино болон хүүхэлдэйн кино хамгийн ихдээ 3 минутын урттай байх
  • Бүтээлийн зөвхөн эх хувийг ирүүлнэ.

Уралдаанд бүтээл ирүүлэх болон бүтээл дээр шошго наах заавар:

  1. 2021 оны 2 сарын 1-ний өдрийн дотор уралдаанд оролцох бүтээлийг Улаанбаатар хот дахь БНЧУ-н ЭСЯ-нд Өргөдлийн маягт /уг нийтлэлд хавсаргасан/ болон оролцогчдын нэрсийн хамт ирүүлэх (бүтээл дээр доорх зааврын дагуу шошго наасан байна)
  2. Уран бүтээлийн ар талд доор дурдсан мэдээллийг агуулсан /уг нийтлэлд хавсаргасан/ шошго байрлуулах шаардлагатай. Үүнд:
    1. Хүүхдийн нэр, овог (энэ дарааллаар: 1. Нэр, 2. Овог)
    2. Хүүхдийн  нас, хүйс
    3. Бүтээлийн нэр
    4. Бүтээлийн техник
    5. Бүтээл ирүүлж буй байгууллага болон сургуулийн нэр, дэлгэрэнгүй хаяг (Нэр, гудамж, шуудангийн хаяг, хот, улс). Шагналтай холбоотой мэдээлэл уг хаяг луу илгээгдэнэ.
    6. Уралдаантай холбоотой асуудлаар байгууллагатай харилцах и-мэйл хаяг, сургуулийн цахим хуудас болон дүрслэх урлагийн багшийн и-мэйл хаяг
    7. Хэрвээ хүүхэд хувиараа оролцож байгаа бол нэр, нас, хүйс, гэрийн хаяг болон эцэг эхийн и-мэйл хаягийг бичих

Шошго дээрх тэмдэглэгээ, танилцуулгыг гаргацтай, ЛАТИН, ДАРМАЛ ТОМ үсгээр /компьютер дээр бөглөөд хэвлэж наавал сайн/ бөглөнө. Энэхүү нөхцөлийг бүрдүүлээгүй уран бүтээл уралдаанд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Үзэсгэлэнгийн хуваарь:

  • 2021 оны 3-р сарын 18-20, 3-р сарын 25-27

Мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдана.

  • 2021 оны 5-р сарын эхээр

Уралдааны дүн www.mdvv-lidice.cz цахим хуудаст нийтлэгдэнэ.

  • 2021 оны 6-р сарын 1

Лидице галерейд үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана.

  • 2021 оны 6-р сарын 1-нээс 2022 оны 1-р сарын 31 хүртэл

Лидице галерейд шагнал хүртсэн бүтээлүүдийн үзэсгэлэн тавигдана.

  • 2021 оны 9-р сараас 12-р сар хүртэл

Гадаад оролцогчдын дараагийн уралдаанд оролцох шагнал, каталог, урилгыг Чехийн Элчин сайдын яамдад илгээнэ.

Анхаарах зүйлс: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй. Уралдаанд бүтээлийн зөвхөн эх хувийг хүлээн авна. Зураг илгээхдээ зургийн өнгө, будаг нь арилахаас сэргийлнэ үү. Зөвхөн тухайн оны өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авна. Зааснаас том хэмжээтэй, шошго нь сайтар тэмдэглэгдээгүй бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, мөн уралдаанд кино бичлэг, хүүхэлдэйн кино бүтээл ирүүлэхтэй холбоотой заавар, удирдамжийг дараах цахим хуудсаас авна уy: https://www.mdvv-lidice.cz/en/invitation/

 

Уралдаантай холбоотой асуудлаар Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-тай дараах утас, и-мэйлээр холбоо барина уу,

Утас:                          32 18 86 (24), 94018730

И-майл хаяг:           ulaanbaatar@embassy.mzv.cz

Өргөдлийн маягт, шошго (DOC, 161 KB)

Өргөдлийн маягт, шошго (DOC, 121 KB)