монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой

2020 онд Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам нь дизйанер П. Сэргэлэнгийн бүтээсэн сонгогдсон логог ийнхүү танилцуулж байна. Тус логонд хоёр улсын далбаанаас гадна үндэсний бэлгэдэл болсон монгол адуу болон чех арслан зэрэг багтсан юм.
 

Хоёр улсын Элчин сайдын яамд нь ойгоо Чех, Монголын түншүүдтэй хамтран олон нийтэд зориулсан цуврал арга хэмжээг зохион байгуулна. Монголд Чехийн технологи, кино үйлдвэрлэл, жазз хөгжим, гудамжны урлагийн уран бүтээлчид, Чехийн спорт зэргийг танилцуулсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх болно.  Тус ойн албан ёсны нээлтийг 2019 оны 12-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбайд Карлын гүүр, Гэгээн Витын сүмийн мөсөн хөшөө баримлыг гэрэлтүүлэн зохион байгуулсан билээ. Тус мөсөн баримлууд нь нийслэл Улаанбаатар хотыг зорих зочдод зориулан 2 дугаар сарын сүүлийн долоо хоног буюу Үндэсний баяр Цагаан сар хүртэл сүндэрлэх юм.

Ойн хүрээнд тус жил хэд хэдэн томоохон албан ёсны айлчлал зохион байгуулахаас гадна энэ жил Прагийн амьтны хүрээлэн, Чехийн нисэх хүчинтэй хамтран хэрэгжүүлдэг "Дархан цаазат газрын Говийн В" хэсэгт Пржевальскийн адуу сэргээн нутагшуулсны 10 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гэрэл зургийн үзэсгэлэн бүхий уламжлалт хүлээн авалт, Монгол шуудантай хамтран тусгай марк гаргах, Чехийн телевизийн шилдэг хөтөлбөрүүдийг Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизтэй хамтран толилуухах болно.