монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: EU Delegation to Mongolia
Article notification Print Decrease font size Increase font size

"Европын өдөр"-ийн хүрээнд сонгодог хөгжмийн концерт толилууллаа

 Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Европын Холбооны Төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэ оны “Европын өдөр”-ийн хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан сонгодог хөгжмийн цахим концертод оролцсон юм.

Чехийн сонгодог хөгжмийг төлөөлүүлж Бедржих Сметанагийн “Миний амьдралаас” (Of My Life) бүтээлийг Монгол Улсын Филармоний хөгжимчид Чавхдаст хөгжмийн дөрвөл No:1, Е минороор эгшиглүүлнэ. Энэхүү бүтээлийг 1876 оны 12-р сард хийж дуусгасан бөгөөд энэ нь хөгжмийн зохиолчийн амьдралынх нь гол үйл явдлуудыг хураангуйлан бичсэн намтар юм.  Монголын уран бүтээлчдийн толилуулах Тэргүүн дэвтэрт хувь заяаны дуудлага, урлаг, романтик сэтгэл, агуу их хүсэл тэмүүлэл рүү татагдахыг илэрхийлэхийн зэрэгцээ Сметанагийн дүлийрлийн эмгэнэлт явдлыг харуулах болно. 

Энэхүү тоглолтод Сметанагийн бүтээлээс гадна Европын холбооны гишүүн Бельги, Ирланд, Грек, Итали, Люксембург, Мальт, Словени, Швед зэрэг орнуудын танхимын сонгодог хөгжмийн зохиолчдын бусад бүтээлийг толилуулсан билээ.  

Сонгодог хөгжмийн концертийг бүрэн эхээр эндээс үзнэ үү.